Дорнод аймагт нэг иргэн осгож амь насаа алджээ

Aдмин / Орон нутаг

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хоёрдугаар сарын 21-ний өдрийн 19:30 цагийн орчимд нэг гэр бүлийн гурван хүн сураггүй болсон хэрэг гарчээ. Тодруулбал, гэр бүлийн аав, ээж, хүү гурав малдаа явж байх үед автомашин нь цасанд сууж саатсан байна. Улмаар нутгийн иргэд хоёрдугаар сарын 23-ны өдөр морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагааны үеэр аав, хүү хоёрыг осгосон байдалтайгаар эсэн мэнд олсон бол эхнэр нь автомашин цасанд суусан газраас дөрвөн километр орчим зайд нас барсан байдалтай олдсон байна.

Энэ талаар Дорнод аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Манайд тухайн үед дуудлага, мэдээлэл ирээгүй. Бүртгэгдсэн мэдээллээр иргэд өөрсдийн санаачилгаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, аав хүү хоёрыг эсэн мэнд олсон. Урьдчилсан байдлаар эхнэр нь тусламж дуудах зорилгоор явж байгаад осгож амиа алдсан байж болзошгүй. Аав нь бага зэргийн осголтын байдалтай олдсон бол хүүгийн хоёр хөл хөлдсөн байдалтай олдсон” гэв.

Цаг агаарын эрс тэс нөхцөлд хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахуун, дулаан хувцас, холбооны хэрэгслийг сайтар бэлтгэх, онцгой байдлын байгууллагад шуурхай мэдээлэхийг албаны байгууллага анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.