Мөсний баярын үеэр “Хүүхэд хамгааллын гэр” ажиллуулж байна
Хөвсгөл аймагт Хөвсгөл далай дээр зохион байгуулагдаж байгаа Мөсний баярын үеэр аймгийн ХГБХХГ-аас “Хүүхэд хамгааллын гэр” ажиллуулж байна. Баярын үеэр хүүхэд эцэг, эхээсээ төөрөх, бага насны хүүхдүүд даарах, мөсөн дээр унах, бэртэх зэрэг эрсдэл үүсдэг байна. Үүнээс сэргийлэн гэр барин, ажиллаж байгаа аж. Баярын эхний өдөр 120 гаруй хүн үйлчлүүлснээс 56 нь хүүхэд. Төөрсөн нэг хүүхдийг хүлээн авч, эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ.
Даарсан хүүхдүүд дулаацаж, тоглож наадан, халуун шүүс ууж, ээжүүд хүүхдээ хуурайлж, живхийг нь солих боломжтой байдлаар хүүхэд хамгааллын гэрээ тохижуулжээ. Хатгал тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар хуваарь гарган хамтран ажиллаж эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж байна.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ХГБХХГ


















































.jpg)












Сэтгэгдэл