“Media Mongolia-2026" чуулган болно
2026 оны гуравдугаар сарын 5-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна
08:00 цагт: “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал ба сэтгүүл зүйн салбарын оролцоо” уулзалт Интер номын II давхарт болно.
09:00 цагт: Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтан “Media Mongolia-2026” (MeMo26) чуулган Новотел зочид буудлын их танхимд болно.
10:00 цагт: Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны Хурлын танхимд болно.
10:00 цагт: Охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл хүргэх “Эрүүл эмэгтэй” уулзалт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сургалтын танхимд болно.
18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт “M Bank Arena” ордонд эхэлнэ.
-“Музейн нээлттэй өдрүүд” -ийг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна.
-Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг энэ сарын 6-ныг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулна.
-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Мөнгөн мод-2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.
-"Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд энэ сарын 5-ныг хүртэл гарна.
-МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн “Hue art gallery”-д энэ сарын 14-нийг хүртэл гарна.
-“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.
-“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Улаан-Үд хотын үзэсгэлэнгийн ФСК төвд Монгол-Оросын хамтарсан “Хаврын үзэсгэлэн” гарна.
-ХБНГУ-ын Берлин хот дахь Messe Berlin үзэсгэлэнгийн танхимд Дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч үзэсгэлэн “ITB Berlin” 60 дахь удаагаа болж байна.
-Хиймэл оюун ухаан, хөдөлгөөнт холбоо, цахим технологийн салбарын хамгийн том арилжааны шоунуудын нэг болох MWC Barcelona үзэсгэлэн Испанийн Барселона хотод болж байна.
-Олон улсын бобслей ба скелетоны холбооны /IBSF/ ивээл дор болдог Дэлхийн цомын тэмцээн Германы Кёнигсзе хотод болж байна.
-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.





























































Сэтгэгдэл