"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ
Иргэн Д.Төгс-Арвижих “Цалинтай ээж” буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг petition.parliament.mn-д байршуулж иргэдийн саналыг авч байна.
Тус өргөдлийн тайлбарт “Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй. Бодит байдал дээр сүү, живх хоёр авч хүрдэггүй” гэсэн байна.
Иргэд "D.parliament"-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган гарын үсэг цугларвал уг санал УИХ-аар хэлэлцэгдэх учиртай. Тэгвэл одоогийн байдлаар дээрх өргөдлийг 70 мянган иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Санал авах хугацаа гуравдугаар сарын 14-нд дуусах юм.



































































Сэтгэгдэл
Зочин [59.153.115.186] 2026-03-09 20:28:58
Нутагтаа халамж аваад дассан монголчууд АНУ-д очоод, ажил хийхгүй тэндхийн халамж авдаг гэнэ. Тиймээс АНУ нь монголчуудад цагаачлалын визний хоригийг тавьсан юм
Erdenetsetseg [66.181.161.213] 2026-03-09 20:05:30
Demjij bna