Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж сураггүй алга болсон согтуу иргэнийг эсэн мэнд оллоо
Увс аймгийн Давст сум Хандгайт багийн "Хүдэн" гэдэг газар өчигдөр (2026.03.11) өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь согтуудаа гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 05:46 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин А /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т “Шар толгой” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.


































































Сэтгэгдэл