О.Цогтгэрэл: Н.Учрал ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын АН-ын бүлэг хаалттай хуралдаж, хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Аль нэг намын дарга нь 126 гишүүнтэй олон намын парламентын үйл ажиллагааг удирдаж болохгүй. Өнөөгийн УИХ-ын дарга, МАН-ын даргаар хавсран ажиллаж байгаа Н.Учралыг УИХ-ын даргаа өгөх хүртэл АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдэл биш. Энэ шийдвэрийг гаргах хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, бодлогын хувьд 2016 оноос хойш нэг нам дангаар засаглаж байна. Хэт үнэмлэхүй засаглал тогтсон. Арван жилийн бодлогын үр дүнд авлига системийн хэмжээнд бий болжээ. Үр дүнд нь улс төрийн хямрал үүссэн. Эрүүл саруул мэтгэлцээн өрнөх УИХ-ын үйл ажиллагааг зохицуулж байгаа нь тогтолцооны хувьд буруу. Энэ бол шинээр ярьж байгаа асуудал биш. УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан ажиллаж байх үед бид энэ шийдвэрээ гаргаж байсан. Зарчим ижилхэн үйлчлэх ёстой. Өнөөдрийн АН-ын бүлгийн хурлаар 41 гишүүн оролцож, 100 хувийн саналаар энэ шийдвэрийг гаргасан” гэлээ.

УИХ-ын дарга Х.Тэмүүжин "УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэний дараа бид энэ зарчмыг мөн ярьсан. Намын дарга парламентыг удирдах нь тохиромжгүй гэдгийг Д.Амарбаясгалан даргад хүргүүлсний дараа намын даргын сонгууль дуусах хүртэл дэд дарга нар чуулганыг хуралдуулсныг та бүхэн санаж байгаа. МАН бол даргаа шүтдэг, даргын үг хууль байдаг нам. Энэ нь парламентын засаглалтай нийцэхгүй " гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.252] 2026-03-17 02:16:30

Ардчилсан намынхан хууль боловсруулах ажил хийдэггүй, Ардын намтай үзэлцэж, хий улстөржиж байна

ЗОЧИН [59.153.113.203] 2026-03-16 18:57:49

АН-ын энэ үйлдэл нь МАН-ын дарга УИХ-ын дарга бус ЕС байх ёстой гээд ЕС Занданшатароыг огцруулах л санаа юм биз дээ. Энэ нэг их хол явахгүй дээ. Занданшатар ЕС-ын ажлыг гайгүй, боломжийн хийж байгаа гэж ард түмэн үзэж байгаа шүү. МАН-ын дарга, ер нь ялсан намын дарга заавал ЕС байна гэсэн заалт ямарваа хууль, МАН-ын дүрэмд ч алга. Нэр дэвшүүлнэ л гэж байгаа. МАН-ын дарга УИХ-ын дарга хийхэд ямарваа хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Олонхи болсон нам хэнээр УИХ-ыг удирдуулахаа, хэнээр ЕС хийлгэхээ өөрөө шийдэх бүрэн эрхтэй. Үүнд цөөнхийн бусад намууд эсэргүүцээд, яаж ч нөлөөлөах гээд нэмэргүй. АН УИХ-ын хуралдаанд оролцохгүй бол МАН АН-аас бусад намуудтай УИХ-ын тасралтгүй үйл ажиллагааг бүр дараагийн сонгууль хүртэл шүү хангаад явах бүрэн боломжтой. АН-ын энэ үйлдэл туйлын зохимжгүй, ямарч утга учиргүй, ард түмний дэмжлэг авахгүй хоосон улс төр бөгөөд эцсийн эцэст АН өөрөө л хохирно,

Zochin [202.126.89.89] 2026-03-16 15:19:27

AN-iig estoi booovsrolgui huduunii har sda udirdaad shoroond hutgaj bnaa

Зочин [188.162.248.110] 2026-03-16 14:31:16

хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг хэзээ намаасаа хоож гаргах ? С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав тэгээд ????????

Зочин [202.126.88.181] 2026-03-16 14:00:01

З.Энхболд байхад намын даргаа хийгээд Их хурлаа удирдаад байхад болж бсан одоо юу нь болохгүй бгаа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.