Шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмнэ
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн зөвлөл хуралдаж, энгийн АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэхээр болжээ.
Ингэхдээ шатахууны үнийг огцом өөрчлөхгүйгээр шат дараатай нэмэхийг АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин мэдээлэв. Хил үнийг тооцоолбол 900–2000 төгрөгөөр нэмэхээр тооцоо гарсан бөгөөд энэ сард дизелийн түлш 54, автобензин 30 ам.доллароор тус тус нэмэгджээ.
Тэрбээр, “Бид өмнө нь нөөц бүрдүүлсэн тул үнэ нэмэхгүй арга хэмжээг авсан. Харин одоо дэлхийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнийг тодорхой хэмжээгээр нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байна. Дэлхий нийтэд үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан нефть бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдсөний улмаас 100 гаруй улсад газрын тосны бүтээгдэхүүний онцгой нөхцөл байдал үүссэн. Үүнийг сөрөн тэсвэрлэх тодорхой арга хэмжээ авч байна. Дэлхийн 90 гаруй улс нефтийн хомсдолд орж, төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээ авч байгаа” гэв.
Энэ оны эхний хоёр сард 518 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн захиалж авсан бол энэ сард 181 мянган тонныг захиалжээ. Одоогоор АИ-92 шатахуун 90.1 мянган тонн буюу 42 хоног, АИ-95 шатахуун 6.4 мянган тонн буюу 72 хоног, дизель түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй байна.
ОХУ-тай хийсэн тогтворжуулалтын гэрээгээр АИ-92 энгийн шатахууныг 705 ам.доллароор авах нь хэвээр байгаа. Харин Евро-5 дизелийг тонн тутамд 1206, АИ-95-ыг 1176, АИ-98-ыг 1226, энгийн дизель түлшийг 1385, Евро дизелийг 1410 ам.доллараар авахаар тогтоожээ.




















































.jpg)












Сэтгэгдэл