АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид визийн бонд байршуулна

Aдмин / Нүүр

АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид энэ сарын 2-ны өдрөөс эхлэн 15000 доллар хүртлэх хэмжээний визийн бонд байршуулах шинэ шаардлага хэрэгжиж эхлэхээр боллоо.

Гэхдээ 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ноос өмнө олгогдсон хүчинтэй визүүдэд энэ шаардлага хамаарахгүй гэдгийг онцолжээ.

Мөн виз мэдүүлэгчид визийн ярилцлагаас өмнө урьдчилан төлбөр хийхгүй байхыг анхааруулж байна. Бондын төлбөрийг зөвхөн шаардлага хангасан тохиолдолд, зохих шатанд төлөх юм.

Шинэ журамд хамрагдсан тохиолдолд:

  • 3 сар хүртэлх хугацаанд хүчинтэй
  • Нэг удаагийн нэвтрэх
  • АНУ-д 30 хүртэл хоног байх виз олгох боломжтой аж.

Энэхүү арга хэмжээ нь визийн нөхцөл зөрчих, хугацаа хэтрүүлэх эрсдэлийг бууруулах зорилготой гэж албаныхан тайлбарлаж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.254] 2026-04-09 13:00:18

Монголчууд аа, АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ! Тэднийг судлахаасаа айгаад байгаа юм уу?

Асуулт. [202.126.89.38] 2026-04-09 15:07:42

Тэр 60,000-аас болоод Монголд АНУ-ын виза авахад олон мянган доллөрын визаны бонд тавиулдаг болж байгаа юм уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.