Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Нүүр

2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

4 дүгээр сарын 20-23-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол-Казахстаны бизнес форум болохын зэрэгцээ Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концерт толилуулж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Улаанбаатарт:

4 дүгээр сарын 20-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

4 дүгээр сарын 20-нд: “Үлдэх Зориг” баримтат киноны нээлт “Корпорейт конвейшн центр”-т болно.

4 дүгээр сарын 20-нд: Монголын Уран зургийн галерейд "Эсгий гайхамшиг-Шинэ дуу хоолой" багш шавийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

4 дүгээр сарын 21-нд: Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр тохионо.

4 дүгээр сарын 21, 22-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

4 дүгээр сарын 22-нд: Олон улсын эх дэлхийн өдөр тохионо.

4 дүгээр сарын 22-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 23-нд: Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдөр тохионо.

4 дүгээр сарын 23, 24-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

4 дүгээр сарын 23-26-нд: "Боловсролын шинэчлэл-2026" үзэсгэлэн Мишээл экспо төвд болно.

4 дүгээр сарын 24-нд: Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног тохионо.

4 дүгээр сарын 24-нд: “Хүүхдийн зуслангийн хөгжил-100” олон улсын онол, практикийн бага хурал болно.

4 дүгээр сарын 25-нд: УДБЭТ-ын тайзнаа Ж.Вердийн "Макбет" дуурийг толилуулна.

4 дүгээр сарын 25-нд: “Маппет” хүүхэлдэйн театрын уран бүтээлчид "Намайг дурсаарай Коко" хүүхдийн жүжгийг Улаанбаатар театрт тоглоно.

4 дүгээр сарын 26-нд: Оюуны өмчийг хамгаалах өдөр тохионо.

-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

4 дүгээр сарын 20-нд: Завхан аймагт боловсролын эвент зохион байгуулна.

4 дүгээр сарын 24-нд: Архангай аймгийн ЗДТГ-т аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт болно.

4 дүгээр сарын 24-нд: Архангай аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын аварга С.Ямаажав ахлагчтай Архангай аймаг, Алдар спорт хороо, "АПУ" ХК-ийн багийн мялаалга, үндэсний шагайн харвааны тэмцээн болно.

4 дүгээр сарын 24-нд: Дархан-Уул аймгийн Номгон эвент холлд “ICE TOP-30” тоглолт болно.

4 дүгээр сарын 26-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэлнэ.

Хилийн чанадад:

4 дүгээр сарын 20-нд: АНУ-д зохион байгуулах дэлхийн нэр хүндтэй долоон марафоны нэг (World Marathon Majors) Бостоны марафонд МУГТ, марафонч Б.Сэр-Од оролцоно.

4 дүгээр сарын 22-нд: БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадам эхэлнэ.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.99] 2026-04-20 10:48:27

УИХ-ЫГ ТАРААЖ ЕРАНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОЁ. ЮУН АРДЧИЛСАН ПАРЛАМЕНТ. ТЭР НЬ ЛАВ МОНГОЛД ЗОХИХГҮЙ ГЭДГИЙГ БҮГД ХАРЛАА АРЧИЛАЛ НЭРИЙН ДООР АНАРХИСТ ХУЛГАЙЧУУД ӨСӨЖ ҮРЖЛЭЭ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.