ЗГ: “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж авах ёстой гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна. “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар




































































Сэтгэгдэл
Иргэн [66.181.183.131] 2026-04-22 15:16:36
Нямбаагийн эхлүүлсэн болгоныг зогсоож байна. Энэ залуу УБ чуудын эрх ашгийн үүднээс өөр хэнч эхлүүлж үл чадах олон арван ажлыг эхлүүлснэарээ авилгачид хуурамч эх орончдын замыг хөндлөсжээ. Одоо утаа түгжрэл, тоос хог шороо, бохир заваан, авилга хээл хахуулдаа баригдсан чигтээ хөмөрсөн тогоон дотроо хийж бүтээсэн юм юуч үгүй ардчилал хүний эрх гэж хоосон улстөржин хийрхэж амьдарцгаар болж дээ.
Монгол [202.126.88.89] 2026-04-22 14:57:27
Учралыг овоо юм хмйх байх гэж бодсон чинь болохгүй нээ Огцруулж ман намыг зайлуулая