Улсын хэмжээнд мал төллөлт дундаа орж, 11.1 сая төл авч бойжуулжээ
Улсын хэмжээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 11.2 сая эх мал буюу 50.4 хувь нь төллөж, 11.1 сая төл хүлээн авч бойжуулж байна.
Төлийн зүй бус хорогдол 127.2 мянган толгой байгаа бол төл бойжилт 98.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна.
Бүс нутгаар авч үзвэл мал төллөлт:
баруун бүсэд 50.4 хувь,
зүүн бүсэд 53.7 хувь,
төвийн бүсэд 48.1 хувь,
хангайн бүсэд 50.2 хувьтай үргэлжилж байна.
Харин улсын хэмжээнд оны эхнээс хойш 212.1 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд энэ нь нийт малын 0.3 хувийг эзэлж байна. Үүнээс тэмээ 182, адуу 17.7 мянга, үхэр 23.8 мянга, хонь 80.4 мянга, ямаа 89.8 мянган толгой байна.
Аймгуудаас Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 77.6 мянга, Булган аймагт 21.0 мянга, Дундговь аймагт 16.0 мянга, Сэлэнгэ аймагт 12.5 мянга, Увс аймагт 11.9 мянган толгой мал зүй бусаар хорогдоод байна.


















.jpeg)











































Сэтгэгдэл