Ханхүү Харри Киевт гэнэтийн айлчлал хийжээ
Их Британийн ханхүү Харри пүрэв гарагт Украинд гэнэтийн айлчлал хийх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан дайнаа зогсоохыг шаардаж, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг мөргөлдөөнийг шийдвэрлэхэд манлайлан оролцохыг уриалжээ. “Хүний амь нас хохирсоор байгаа энэ дайнаас аль ч улс үндэстэн хожихгүй. Дайныг зогсоож, Украин болон Оросын ард түмний зовлон зүдгүүрийг эцэс болгох, өөр зам сонгох мөч байсаар байна” гэж тэрбээр Киевт болсон аюулгүй байдлын асуудлаарх чуулга уулзалтад үг хэлэхдээ В.Путин хандан мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн дайныг дуусгахын тулд илүү идэвхтэй, үр дүнтэй алхмуудыг хийхийг Вашингтонд уриалаад "АНУ-ын хувьд одоо манлайллаа харуулах, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахаа батлах цаг мөч ирээд байна" гэж мэдэгджээ. Түүнчлэн Европын орнууд энэ асуудалд тууштай байр суурь баримталсаар байгааг дурдсан байна.
“Би энд улс төрчийн хувиар ирээгүй. Харин цэргийн албаны мөн чанарыг мэддэг цэрэг хүний хувиар, зэвсэгт мөргөлдөөний хор уршгийг нүдээр үзсэн хүмүүнлэгийн ажилтан, дэлхий нийт энэ дайнд дасаж, үр дагаврыг нь үл тоомсорлож болохгүй гэдэгт итгэдэг Украины анд нөхрийн хувиар ирсэн” хэмээн Ханхүү Харри хэлжээ.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"




































































Сэтгэгдэл
Ene metin [66.181.187.134] 2026-04-27 18:41:31
Buzar bulai deeremchidiin udam odoo yu ch yriad nemergui l dee. Ene zaluud yamar neg baiguulagaas mungu amalij avchirch bgaa ch dee. Baruunii kino ododiig mungu ugj ukraind avchirj irdeg ali ert todorson doo. Ugaasai odoo orolgo baihgui tansag bayn amidaralaas uur yum medehgui zaluud l mungu ugj iren ch dee..
Bi [104.28.123.14] 2026-04-26 21:48:46
Mundag uhaantai huu