Шинэ орон сууцны 1 м² талбайн дундаж үнэ 4.79 сая төгрөгт хүрчээ
Орон сууцны үнийн индекс энэ оны 4 дүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.3, өнгөрсөн сарынхаас 1.2 хувиар нэмэгджээ.
Шинэ орон сууцны 1 м² талбайн дундаж үнэ 4.79 сая төгрөгт хүрсэн бол хуучин орон сууцных 5 сая төгрөг болсон байна. Хамгийн өндөр үнэтэй бүс нь Сүхбаатар дүүрэг хэвээр байгаа бөгөөд Сүхбаатарын талбай, 220 мянгат орчимд 1 м² нь 8.9 сая төгрөгт хүрчээ.
Харин хамгийн хямд бүсээр Сонгинохайрхан дүүргийн 5 шар орчим нэрлэгдэж, 1 м² талбайн үнэ 3.16 сая төгрөг байна.
Мөн 1 өрөө байрны дундаж түрээс 1.27 сая, 2 өрөө нь 1.81 сая, 3 өрөө нь 2.78 сая төгрөгт хүрчээ.
Орон сууцны нэг м/кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, хотын төв Сүхбаатарын талбай, “220 мянгат” орчим 8.9 сая төгрөг байгаа нь хамгийн их, Сонгинохайрхан дүүргийн “5 шар” орчим 3.16 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байлаа.
Туршилт тооцоогоор, нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ энэ оны дөрөвдүгээр сард 1.27 сая, 2 өрөөнийх 1.81 сая, 3 өрөөнийх 2.78 сая төгрөг байв. Орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт 1.95-4.47 сая төгрөг байгаа нь хамгийн их, Сонгинохайрхан дүүргийн “5 шар” орчим 1.0-1.35 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байв.
Эх сурвалж: Үндэсний статискийн хороо































































Сэтгэгдэл
Зочин [202.55.188.41] 2026-05-13 22:01:45
Удахгүй үнэ нь унаад баахан өртэй улс үлдэнэ. Цаашид борлуулах боломжгүй шавар тагзтай хоцрох цаг айсуй. Яг одоо байр авсан хүн хохироно.
Зочин [202.55.191.194] 2026-05-15 12:51:38
Яг тийм шүү, манай улс хэдэн хүн амтай билээ, хэд нь ажилтай, хэд нь төлбөрийн чадвартай билээ гэж тооцоолоод энэ олон шинэ орон сууцуудыг одоо хичнээн хүн авах бол гээд боддоо... Эхнээсээ борлогдохгүй болоод эхэлж байгаа шүү, аяандаа үнэ нь навс унаад ирнэ. Борлогдохгүй болоод эхэлж байгаа тул хүний анхаарал татах зорилгоор үнэ өртөгийн талаар худал хөөрөгдөл үүсгэж байгаа, гэхдээ бараа материалын үнэ өссөн нь бага зэрэг нөлөөлөх ч үнийн худал хөөрөгдөл гэж ойлгох хэрэгтэй.