Ши Жинпинь: "2026 он Хятад-АНУ-ын харилцаанд шинэ хуудсыг нээсэн, түүхэн ач холбогдолтой он болно” гэж найдаж байна
Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр улсын удирдагчдын хэлэлцээ эхэллээ.
Ши Жинпинь "Хятад-АНУ-ын харилцааны аварга хөлгийг зөв чиглэлд хамтдаа жолоодон, 2026 оныг хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээсэн түүхэн он болгохын төлөө ажиллана Мөн тэрээр, "2026 он Хятад-АНУ-ын харилцаанд шинэ хуудсыг нээсэн, түүхэн ач холбогдолтой он болно” гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Бээжинд дээд хэмжээний айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, “Хятад, АНУ хоёрын нийтлэг ашиг сонирхол нь зөрчлөөсөө илүү их” гэж хэлэв. “Нэг улсын амжилт нь нөгөөдөө боломж болдог бөгөөд тогтвортой хоёр талын харилцаа нь дэлхий дахинд ашигтай” хэмээн тэр нэмж онцоллоо. Мөн Хятад, АНУ хоёр өрсөлдөгч бус түнш байх ёстойг онцлон тэмдэглээд, хоёр улс бие биенийхээ амжилтад дэмжлэг үзүүлж, хамтдаа хөгжин цэцэглэж, шинэ эринд их гүрнүүд хэрхэн зөв харилцах замыг хамтдаа олох ёстой гэжээ. “Манай хоёр улс болон дэлхий дахинд чухал ач холбогдолтой асуудлуудын талаар тантай хэлэлцэж, Хятад-АНУ-ын харилцааны аварга хөлгийг зөв чиглэлд хамтдаа жолоодон, 2026 оныг хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээсэн түүхэн он болгохын төлөө ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Ши Жиньпин хэллээ.


































































Сэтгэгдэл