ЧУУЛГАН: Татварын ерөнхий хуулийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар,
-Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,асуулт асуух хугацаа 120 минут/
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,асуулт асуух хугацаа 120 минут/
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн 2026.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/































































Сэтгэгдэл
иргэн [59.153.86.144] 2026-05-15 15:04:31
Илгээмжээр ирж байгаа 10, хорин бараанаас татвар аваад байдгаа болио. Энэ бол ард иргэдийнхээ амьжиргааг дэмжиж байгаа хэлбэр бишээ. Хориотой бараа оруулж ирээд байгаа юм шиг л 20ш гоо сайхны бараа ирүүлэхээр үнэлж мүнлээд татвар аваад хүлээн авч байгаа иргэнийг уйлуулаад л. Амьдралыг нь багахан ч гэсэн залгуулах гээд үр хүүхэд нь хөдөлмөрлөсөн хэдхэн төгрөгний цалингаас аав ээж дүү нартаа юм өгч явуулна. Тэндээс нь манайхан татвар аваад үнэхээр хошин шог цаашаа шүү. Гадаадын улс оронд ийм илгээмжнээс татвар аваад байдаг юм байхгүй хориотой бараа байгаа эсэхийг нь шалгаад л эзэнд нь олгодог гэж байгаа. ажилолдохгүй залуучуудыг ажилд авдаг одоогийн нийгэмд амьдралаа залгуулахад амаргүй үеийг өнгөрөөж байна. Би тухайн үед ажилгүй нөхрийн бие тааруу татварт авах гээд байгаа мөнгө нь байхгүй хүнд байлаа. Одоо татварын бодлого оо иргэндээ ээлтэй болгомоор юм даа. Харгис хатуу татварын хууль баталсан байдаг юм билээ. 20 ш бараа зарж байгаа иргэдээ дэмжиж байж л ард иргэдийн амьдрал сайжирна.