Б.Солонгоо: Баабар гуай намайг зохиож ярьдаг гэжээ. Би юу ч зохиогоогүй, бодитой баримттай мэдээлэл хүргэж байсан
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо Оюутолгойн гэрээг Хянан шалгах түр хороо болон нээлттэй сонсголын явцад илэрсэн Рио Тинтотой холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй материалуудыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад илгээж буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Үүний дараа нэрт нийтлэлч Баабар түүний талаар таагүй байр суурь илэрхийлсэн юм.
Тэгвэл Б.Солонгоо энэ талаар мэдэгдэл хийжээ.
Тэрээр "Баабар гуай намайг зохиож ярьдаг гэжээ. Би юу ч зохиогоогүй, бодитой баримттай мэдээлэл хүргэж байсан.
Баабар гуай харин яагаад энэ олон жил Рио Тинтогийн гал хамгаалагч шиг ажилладаг вэ. Баавгайн талд байнга зогсох юм. Олон тэрбум ам.долларын зээлийн хүү, менежментийн төлбөр авах замаар Рио Тинто Оюутолгой төслийн хамаг ашгийг хамах нь зөв үү. Монголчуудад үр өгөөж ирэхгүй байгаа нь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч төлөхөөргүй байгаа нь зөв үү. сангийн сайдаар ажиллаж байсны хувьд юу гэж боддог бол? Бороогийн алтны ордын тогтвортой байдлын гэрээний гашуун түүх давтагдах эрсдэл байгааг мэддэг болов уу?
Баабар гуай олон асуудал хольж төөрөгдүүлсэн мэдээлэл цацаж байгаа тул тайлбар оруулья:
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Рио Тинтогийн Жан Себастьян Жак захирлын Лондон дахь гэрт нь байхдаа Дубайн гэрээний санааг олсон талаар болон Ч.Сайханбилэгтэй ямар дотно сайн харилцаатай байсан талаар Рио Тинтогийн захирал нь өөрөө сайрхаж ярьж байсан талаар австрали улсын хэвлэлээр гарсан байдаг. Холбоосыг доор оруулав.
С.Баярцогтын оффшор данс, дотоод мэдээлэл ашиглан Айвенхоу Майнз компанийн хувьцааг худалдаж авсан болон Оюутолгой ХХК-аас 60 тэрбумын тендер авсан асуудал мөн л шүүхийн шийдвэр дээр дурайтал дэлгэрэнгүй бичсэн байсныг олон нийт мэдэх эрхтэй. Шүүхийн шийдвэрийн холбоосыг оруулав.
Олон асуудлыг хольж төөрөгдүүлсэн мэдээлэл тараахгүй байхыг хүсье" гэв
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Дубайн гэрээтэй холбоотой мэдээ: https://www.afr.com/subscription/complete
Шүүхийн шийдвэр: https://shuukh.mn/single_case/49459?start_date&end_date..































































Сэтгэгдэл
Зочин [66.181.183.40] 2026-05-16 14:31:45
Chi zailaache muu danhiin taviul. batuilanhaitaiga zail muu teneg
Зочин [65.181.31.120] 2026-05-15 13:40:57
Монгол хохироод дуусахад энэ хүүхэн бүхнийг харицлах юм уу? Одоо жил бүр Монголын эдийн засгийн 30%ийг дангаараа үйлдвэрлэж байгаа газар яахаараа алдагдалтай байдаг юм????? харин ч эсрэгээгээ Эрдэнэт шиг төсвөөс мөнгө авах ёстой байсан биз дэ?
Зочин [202.55.188.108] 2026-05-16 16:41:04
Монгол хохироод дуусах учраас наад хүүхэн чинь дуугараад байна. Баабар харин " хохироод дуусаасай Монголчууд" гэж хэлсээр байна.
Эх оронч иргэн [202.55.191.194] 2026-05-15 13:29:37
Бид Оюутолгойг Оросуудтой хамтарч ашигласан бол өнөөдөр Оюутолгой гэх том хоттой болчихсон тэр хот нь төмөр замаар Улаанбаатартай холбогдчихсон хөгжлийн шал өөр түвшинд алхаж явах байлаа. Яг Эрдэнэт шиг.... Даанч Оюутолгойг Рио Тинто-д сэм хувилдаж өгснөөр асар их доллар шагналд нь авах нөхцөлтөй авилгалын нууц операцид бид хулхидуулчихлаа. Одоо тэр нууц операцийн зохион байгуулагчид нь Ардчилал нэрээр хулгайгаа хамгаалаад явааг нь ард түмэн ойгохгүй өмгөөлөөд байх юм.
Зочин [66.181.183.40] 2026-05-18 17:22:07
orosuud gshh. orosiin bugsnii alchuur boloh durtai shees ve
Зочин [77.161.39.122] 2026-05-16 16:54:43
Үнэн шүү
Зочин [202.9.46.255] 2026-05-15 12:41:21
Энэ баабар гэх хужаагийн эрлийз сонин.мн сайт дээр оросыг муулсан доромжилсон нийтлэл бичиж доорх сэтгэгдлийг хааж байна.
Монгол [202.55.191.194] 2026-05-15 13:12:31
Баабар дурак Оросын буянд хүн болж хорвоогийн тоосыг хөдлөгсөн болоод явж байгаа биз дээ. ер нь энэ ардчилалын нэр барьсан дуракууд яагаад Орос руу дайраад байдаг байнаа. Монголчууд бид Оросын буянд өдий зэрэгтэй явж байгаа шүү.
Монгол [202.55.191.194] 2026-05-15 11:13:54
Оюутолгойн толгой эргэм өндөр ашиг буюу хэдэн тэрбум доллараас урьдчилан өндөр хувь хүртсэн Баабар, Сайханбилэг, Баярцогт нар наранд бус нарсанд сууж байх ёстой ч хууль бус гэмт хэргээ гавьяа мэтээр худал чалчиж олныг тархийг угаах, эргэлцээ төрүүлэх эцсийн аргаа хэрэглэн өмдөндөө баас алдан сандарч айж байгаа болохоор үнэн мэдээлэлд тайлбар нэртэй утгагүй юмаа дэмий дрнгосож байгаа юм. Үнэн ялах ёстой бас яллах ёстой.