Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо

Aдмин / Спорт

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд "Их эе" хурлаас улиран сонгогдсонд нь баяр хүргэж амжилт хүслээ.

Сүүлийн үед МҮБХ-ны үйл ажиллагаа сайжирч, бөхийн тайлбар, шууд дамжуулалт, зохион байгуулалт, менежмент гээд бүх зүйл орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж буйг онцолж, хүчит бөхчүүдээ допингийн асуудалд холбогдох, хэрэглэхээс сэргийлэх, соён гэгээрүүлэх, хор холбогдлынх нь талаар сургалтад хамруулж тогтмол яриа таниулга хийж ажиллахад илүү анхаарахыг захилаа.

Мөн удахгүй болох үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан маргаангүй, шударга сайхан, үзүүштэй болоход МҮБХ манлайлж ажиллах үүрэгтэйг сануулж, энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох эсэхэд олон нийт хүлээлт ихтэй байгааг тодотгон энэ асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.