1.2 настай хүүхдийн ходоодонд орсон гадны биетийг дурангийн аргаар амжилттай авчээ

Aдмин / Эрүүл мэнд

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар 1.2 настай хүүхдийн ходоодонд орсон гаднын биетийг дурангийн аргаар амжилттай авч, аймагтаа анх удаа бага насны хүүхдэд ийм төрлийн ажилбарыг амжилттай хийлээ.

Тухайн хүүхэд санамсаргүй байдлаар гаднын биет залгисны улмаас яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж, эмч нар шуурхай үзлэг, оношилгоо хийж, дурангийн аргаар ходоодноос нь аюулгүй авч чадсан байна.

Энэхүү ажилбар нь хүүхдэд нээлттэй хагалгаа хийхээс сэргийлж, эрсдэл багатай, хурдан эдгэрэх боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой юм.

Одоогоор хүүхдийн биеийн байдал тогтвортой, эмч нарын хяналтад эмчилгээ үргэлжилж байна.

May be an image of hospital

Мөн эмч нар эцэг эх, асран хамгаалагчдад хандаж, бага насны хүүхдүүд зоос, товч, батарей, жижиг тоглоомын эд анги зэрэг зүйлсийг амандаа хийж, залгих эрсдэл өндөр байдгийг анхаарууллаа.

Тиймээс жижиг эд зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах, тоглож байх үед нь хараа хяналттай байлгах, насанд нь тохироогүй тоглоом өгөхгүй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.