Монголын нүүдлийн соёлыг сурталчилна
Итали Улсын Болоня хотноо энэ сарын 6-7-ннд болох “World Dog Show 2026” олон улсын тэмцээнд оролцох монголын баг тамирчид Швецарын Женев дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо. Дэлхийн олон орны 31,050 нохой өрсөлдөх олон улсад нэр хүндтэй энэ тэмцээнд Монголын Банхар Судлалын Холбоо, Монголын Нохой Судлалын Холбооны төлөөлөгчид оролцох юм. Элчин сайд Д.Гэрэлмаа төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, санал солилцсоныг тус ЭСЯ мэдээлэв.
Монголын нүүдэлчин ахуй, байгальтай зохицсон амьдрал, олон мянган жилийн уламжлалын дархлаа болсон монгол банхрыг өсгөх, гэршүүлэх соёл, уламжлал, зан үйлийн талаар мэдээлж, олон улсад сурталчлан таниулах эрмэлзэлтэй байгаагаа тус холбооны тэргүүн Т.Түвшинтөр уулзалтын үеэр дурджээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"































































Сэтгэгдэл