Халдваргүйжүүлэлт, хяналтын 6 цэг байгуулан ажиллаж байна
Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар шүлхий өвчний халдвар авсан малын тоо өмнөх өдрөөс 23-аар нэмэгдсэн. Дээрх хоёр сумын найман голомтод нийт 223 мал өвчилсний 119-ийг нь устгалд оруулаад байна. "САТ-1" хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Тиймээс хорио цээрийн дэглэмийг баримтлах, ариутгалын ажлыг сайжруулахад анхаарч байна. Халдваргүйжүүлэлт, хяналтын зургаан цэг байгуулан ажиллаж байна.
Малчид, иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.




































































Сэтгэгдэл