Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ
2026 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн болон Алтай нуруунаас эхтэй Ховд, Булган, Буянт, Сагсай, Турган, Харбут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 5-90 см давсан байна. Маргааш буюу зургаадугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн-Сүхбаатар сум орчимд 2-5 см нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар




































































Сэтгэгдэл