Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ

Aдмин / Эдийн засаг

Төрийн банк нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон төсөл, хөтөлбөрүүдийг бодлогын түвшинд дэмжих хүрээнд “Монголын финтек групп” ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Ногоон барилгын зөвлөлийн “LEED Gold Pre-certification” гэрчилгээтэй “NEOCITY” хотхон төслийг "Ногоон орон сууцны зээл"-ээр санхүүжүүлэхээр боллоо.

Энэхүү түншлэл нь ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлэх, олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй эх үүсвэр татах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх замаар байгаль орчинд ээлтэй орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

“Монголын финтек групп” ХК-ийн хэрэгжүүлж буй “NEOCITY” цогцолбор төсөл нь Хан-Уул дүүргийн 8-р хороонд 17.3 га газарт байрлах бөгөөд 2,400 айлын орон сууц, “Шинэ Монгол 3” сургууль, “Бяцхан Монгол” цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ, спорт цогцолбор болон гүйлт, дугуйн замыг иж бүрэн шийдсэн хотхон. Энэхүү төсөл нь Монгол Улсад анх удаа орон сууцны барилгад байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний өндөр хэмнэлттэй шийдлийг нэвтрүүлж байгаараа онцлогтой.

Түүнчлэн талуудын хамтын ажиллагаа нь иргэдийг эрүүл, ая тухтай орчинд амьдрах боломжоор хангах, агаарын бохирдлыг бууруулах, ногоон орон сууцны хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Итгэл төгс - Ногоон ирээдүй Төрийн банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.