Японы Эзэн хаан, Хатан нар Нидерландад айлчилж байна
Японы Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар Нидерланд улсад албан ёсны айлчлал хийхээр бямба гарагт хүрэлцэн иржээ. Японы Эзэн хаан 2013 онд Нидерландын Хаан Виллем-Александрыг хаан ширээнд залах ёслолд оролцсоноос хойш тус улсад анх удаа айлчилж байна.
Схипхол нисэх онгоцны буудалд Эзэн хаан, Хатан нарыг Нидерландын Хааны гэр бүлийн шадар туслахууд болон Засгийн газрын албаны төлөөлөгчид угтан авсан байна. Үүний дараа тэд Нидерландын Хаан, Хатан нарын урилгаар Апелдорн хот дахь "Хет Оуде Лоо" шилтгээнийг зорьсон бөгөөд тус шилтгээнд түр байрлах ажээ.
Эзэн хаан, Хатан нар тус шилтгээнд мягмар гараг хүртэл байрлах бөгөөд лхагва гарагт Амстердам хотыг зорин, Нидерландын Хаан, Хатан нарын зохион байгуулах албан ёсны угтах ёслол, хүндэтгэлийн зоогт оролцоно.
Японы Эзэн хаан, Хатан нар бямба гарагт Нидерландаас мордож, Бельги улсыг зорино.
Г. ЭНХ-ОД
































































Сэтгэгдэл