ДАШТ-2026: Канадын шигшээ Катарын багийг бут ниргэжээ

Aдмин / Спорт

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Канадын шигшээ баг Катарын багийг 6:0-ээр илүүрхэн хожлоо. Тоглолт Канадын Ванкувер хотод болжээ.

Гоолуудыг Кайл Ларин (16 дахь минут), Жонатан Дэвид (29, 45+3, 90+2 дахь минут), Натан Салиба (64 дэх минут) нар оруулсан бол Катарын хамгаалагч Мохаммад Аль-Маннаи 75 дахь минутад өөрийн хаалганд гоол хийжээ.

Канадын баг ДАШТ-ий тоглолтод 5-аас дээш гоол оруулсан Европ болон Өмнөд Америкийн бус анхны баг боллоо

Катарын багаас Хомам Аль-Амин (33 дахь минут), Ассим Модибо (53 дахь минут) нар улаан хуудсаар торгуулж, талбайг орхисон байна. Модибо Канадын шигшээ багийн хагас хамгаалагч Исмаэль Конегийн хөлийг хүндээр гэмтээсний улмаас Коне дамнуургаар талбайгаас гарчээ.

Хэсгийн шатны сүүлийн тойрогт Канадын шигшээ Швейцарын багтай, Катарын шигшээ Босни ба Херцеговины багтай зургаадугаар сарын 24-нд тус тус тоглоно. Босни ба Херцеговины баг хоёрдугаар тойргийн тоглолтод Швейцарын шигшээ багт 4:1-ээр хожигджээ.

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.