Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд ДР. Субраманьяам Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад айлчлахаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
Гадаад хэргийн сайд болон дагалдан яваа төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон албаны бусад хүмүүс “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав.
Гадаад хэргийн сайд С.Жайшанкар 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд айлчлах ба айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.































































Сэтгэгдэл