"Хүрээ Цам-даншиг” наадамд худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хугацаа сунгагдлаа

Aдмин / Орон нутаг

“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр–Хүрээ цам Даншиг” наадам 2026 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн хугацааг 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл сунгалаа.Хүсэлтээ зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр бүртгүүлнэ.

Хүсэлтээ зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр бүртгүүлнэ.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
(Зөвхөн аж ахуйн нэгж бүртгүүлэхийг анхаарна уу)
• Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
• Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
• Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
• Захирлын иргэний үнэмлэх;
• Иргэний үнэмлэх;
• Явуулын хоолны машины зураг;
• Албан хүсэлт, өргөдөл.
Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
• Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
• Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
• Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
• Иргэний үнэмлэх;
• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
• Албан хүсэлт, өргөдөл.
Бүртгэлийн эцсийн хугацаа:
2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг
Наадам зохион байгуулагдах газар: Хүй долоон худаг

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.