Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна

Aдмин / Нүүр

Швейцарын Лозанн хотноо эхэлж буй Олон улсын олимпын хорооны 146 дугаар ээлжит чуулган болж байна. Тус чуулганд манай улсаас ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байгаа.

ОУОХ-ны чуулган нь дэлхийн олимпын хөдөлгөөний бодлого, хөгжлийн чиг хандлага, олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Үндэсний олимпын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэдэг билээ. Энэ үеэр олимпын хөдөлгөөний үйл ажиллагаа, ирэх олимпын наадмуудын бэлтгэл, засаглал, тогтвортой хөгжил болон бусад стратегийн асуудлуудыг хэлэлцэнэ.

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны чуулган болон Лозанн дахь Олимпын музейд болсон хүлээн авалтын үеэр ОУОХ-ны гишүүд, хүндэт зочид, Олон улсын спорт холбоод, Үндэсний олимпын хороодын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын олимпын хөдөлгөөний хөгжил, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.