Нагатомо таван удаа ДАШТ-д тоглосон Азийн анхны хөлбөмбөгчин боллоо

Aдмин / Спорт

Японы шигшээ багийн хамгаалагч Юто Нагатомо хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) таван удаа оролцсон Азийн анхны хөлбөмбөгчин боллоо. Тэрбээр “ДАШТ-2026”-гийн хэсгийн шатны гуравдугаар тойрогт Шведийн багтай хийсэн тоглолтын 75 дахь минутад, гоолын харьцаа 1:1 байх үед сэлгээгээр талбайд гарчээ.

Үүнээс өмнө таван ДАШТ-д тоглосон амжилтыг Мексикийн хөлбөмбөгчин Антонио Карбахаль, Андрес Гуардадо, Рафаэль Маркес нар, мөн Германы тоглогч Лотар Маттеус, Мануэль Нойер, Хорватын хөлбөмбөгчин Лука Модрич нар үзүүлж байв. Харин хөл бөмбөгийн түүхэнд хамгийн олон буюу зургаан ДАШТ-д оролцсон амжилтыг Португалын довтлогч К.Роналду, Аргентины довтлогч Л.Месси нар тогтоогоод байна.

Өдгөө 39 настай Нагатомо Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд 2011 оны Азийн цомын тэмцээнд түрүүлж байлаа. Тэрбээр үндэсний шигшээ багийнхаа төлөө 146 тоглолтод оролцсон үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдэж байгаа бол уг жагсаалтыг зодог тайлсан Яшүхито Эндо (152 тоглолт) тэргүүлж байна.

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.