“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ

Aдмин / Хууль

Монгол Улсын 3асгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан зургаадугаар сарын 26-ны өдрөөс хоёр сарын хугацаатай “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг эхлүүлж байна. Өнөөдөр “Оюутан цагдаа-2026”-ын нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны удирдлагууд болон 12 их, дээд сургуулийн 80 оюутан залуус оролцлоо.

Оюутан цагдаа гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хэрэгцээт мэдээ, мэдээллийг шуурхай өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэх бөгөөд гадаад хэлний мэдлэгтэй оюутан, залуусыг сонгон шалгарууллаа. “Оюутан цагдаа” хөтөлбөрийг 2014 оноос эхлэн 11 удаагаа зохион байгуулж, энэ хугацаанд нийт 812 оюутан залуусыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулан, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, жуулчдад соёлын өв, түүх дурсгал, үзвэр үйлчилгээний байршил мэдээллийг түгээх ажлыг зохион байгуулж ирсэн.

Оюутан, залуучууд хөтөлбөрт хамрагдсанаар гадаадын иргэд жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлэх, мөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гадаад хэл болон хууль, эрх зүйн мэдлэгээ сайжруулах, бусадтай харилцах ур чадвараа дээшлүүлэх зэргээр өөрийгөө хөгжүүлэн зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.