Б.Бат-Эрдэнэ: БНСУ-д суугаа визгүй оршин сууж байгаа Монголчуудыг “Нэг удаагийн виз”-тэй болгохоор ажиллана

Aдмин / Эдийн засаг

Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүүн тэргүүтэй БНСУ-ын Үндэсний Ассемблейн гишүүд Монгол төрийн их наадам үзэж сонирхоод буцжээ.

Тэдний хувьд Парламентын түвшинд хэлэлцэн, БНСУ-д оршин суугаа визгүй иргэдийг нэг удаагийн визтэй болгох ажлыг бүрэн хөөцөлдөж бүтээхээ амласан байна.

Монгол-Солонгос парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан УИХ-ын гишүүд энэхүү амлалтыг биелүүлтэл хөөцөлдөж ард нь гарах болно гэдгээ илэрхийллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.120] 2026-07-16 16:22:40

Манай сайд,дарга нар энд монголдоо л хууль дүрмээ зөрчиж дураараа авирладаг шигээ гаднын оронд асуудлыг шийднэ гэж солиорох юм.Гадаад харилцааны сайд,америкт элчин хэмээгч 2 нөхөр АНУ-ын визний хуулинд гарсан өөрчлөлтийг монголчууддаа зориулж өөрчлүүлнэ гэж бас солиорч билээ.Монгол шигээ хуулийг өөрсдөдөө зориулж баталдаг шигээ бодох юм

Иргэн [66.181.186.84] 2026-07-14 19:29:09

Солонгост хүнд хэцүү амьдарч, орлого олох гэж зүтгэж буй Монголчуудын зовлонг ойлгож байна. Үүний хамт олон улсын хэлэлцээрүүд ба тухайн улсын хуулиар зохицуулагдсан харилцааг нэг удаа ойлгож өршөөгөөч гэж хандах тун буруу жишиг тогтоох оролдлого гэдгийг хэлэх ёстой. Хууль даган мөрдөх соёл гэдэг бол олон улсын төдийгүй, улс хоорондын харилцааны суурь юм. Аливаа улс өөрийн хуулийг нэг улсын иргэдийг "харж үзэхээр" мөрдөхгүй байж болно гэж хандах нь өөрсдөө эргээд маш эвгүй байдалд орох эхлэл болно доо. Хэн ч бусдын амьдралыг өөд нь татах үүрэг хүлээгээгүй, мөн хууль зөрчөөд орхи гэж албадаагүй гэдгийг мартаж болохгүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.