Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2026 оны долдугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
Хур тунадас:
- Энэ сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 17-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:
- Энэ сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр,
- 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
- Энэ сарын 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарч,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.





.jpg)




























































Сэтгэгдэл