Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо
Монгол Улсын “Усны элч” Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин санхүүжүүлсэн “Бумбатын хөв цөөрмийн төсөл” бүрэн хэрэгжиж, өнөөдөр буюу 8-р сарын 18-ны өдөр нээлтийн ёслолоо хийлээ.
Тус төсөл нь Улаанбаатар хотын гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, усны эх үүсвэрийг хамгаалах, үерийн эрсдэлийг бууруулах, иргэдийн амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны нөөц, экосистемийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл нэмэгдэж байна. Иймд Бумбат булгийн эхийг хамгаалах, усны нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлсэн билээ.
Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бумбатын рашаан болон Баруун салааны голын усыг хуримтлуулан 16.9 мянган шоо метр багтаамжтай усан сан бүхий хөв цөөрмийг байгууллаа. Мөн иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх зорилгоор 840 метр урт явган хүний зам, гэрэлтүүлэг, хяналтын камер, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.


“Бумбатын хөв цөөрөм” төсөл нь Голомт банкнаас хэрэгжүүлж буй усны нөөц хамгаалах, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, хотын орчны чанарыг сайжруулахад чиглэсэн нийгмийн хариуцлагын томоохон санаачилгуудын нэг бөгөөд Голомт банк энэхүү бүтээн байгуулалтыг дэмжин нийт 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгон, дэмжиж ажиллалаа.
Усны газрын дарга З.Батбаяр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ:“Бумбатын рашаанд нуур, хөв цөөрөм байгуулах энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Бумбатын рашааны эхийг хамгаалах цогц ажлын нэг хэсэг юм. Голомт банк энэхүү санаачилгыг дэмжин, төслийг санхүүжүүлснээр усны нөөц хамгаалалт, нөхөн сэргээлтийн чиглэлд бодитой хувь нэмэр оруулж байна. Бумбатын рашааны эхийг хамгаалах, тохижуулах, нуур хүртэлх зам, амралтын цэг, гүүрэн байгууламжийг цогцоор нь шийдвэрлэснээр байгаль хамгаалал, усны нөөцийн тогтвортой менежмент, иргэдийн амралт, чөлөөт цагийн хэрэгцээг хослуулсан жишиг бүтээн байгуулалт бий боллоо. Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд идэвхтэй нэгдэж, хамтын хүчээр илүү олон бодит үр дүнг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.”
Төслийн захиалагчаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, зохицуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, гүйцэтгэгчээр Престиж Инженеринг ХХК тус тус ажиллаж, амжилттай хэрэгжүүллээ.
Сайн сайхныг санхүүжүүлнэ


.jpg)





































































Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан”
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав
Нөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо
Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Голомт банк “Монгол Улсын шилдэг дижитал банк”-аар дахин шалгарлаа
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа