Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр тодорлоо

Д.Тулга / Улстөр

Засгийн газраас долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд өгсөн. Энэ дагуу Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сард зарлаж, өчигдөр дүн нь гарчээ. Тодруулбал, тус сонгон шалгаруулалтад Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад НХХЯ-ны дэд сайд асан Д.Нямхүү, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад “Монголын цахилгаан холбоо” компанийн гүйцэтгэх захирал асан Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Артаг, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Магнайсүрэн, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад Н.Ариунболд нар хамгийн өндөр оноо авчээ.

Гэхдээ таван яамны ТНБД-ын нэрийг тогтоолоор баталгаажуулаагүй байгаа аж. Тогтоолыг Төрийн албаны зөвлөл өнөөдөр гаргах юм байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.