Ахмад хоккейчид Орхон аймагт өрсөлдөж байна

Д.Тулга / Спорт

Монголын хоккейн 2015 оны ахмадын УАШТ Орхон аймгийн Эрдэнэт хотноо үргэлжилж байна. Тэмцээний мөсөн талбайд хот хөдөөгийн 7 багийн 100 гаруй хоккейчид ур чадвараа сорин өрсөлдөж байгаа аж.

Тэмцээнд өнгөрсөн жилийн улсын аврага Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Д.Батчулуун дасгалжуулагчтай Гэрэл-Од ахлагчтай Бугант тосгоны баг, спортын мастер Шинэбаяр ахлагчтай Билэгтхүү баг, спортын мастер С.Ганбилэг ахлагчтай Шарын гол баг, Зүүн Хараа, УБЭҮ-ийн Зориг ахлагчтай Хангарьд баг, Улаанбаатар хотын Алтан-Од, Дархан багийн нийт 7 багийн хоккейчид тойргоор өрсөлдөж байна. Одоогоор Билэгтхүү баг 12 оноотой тэргүүлж, Бугант баг 7 оноотой, Хангарьд баг 6 оноотой удаалж байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.