Ангела Меркель ОХУ-д айлчилна

Д.Тулга / Гадаад мэдээ

angelaХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Ялалтын баярын ажиллагаанд оролцохоор болсон нь Украины тал болон өрнөдийн зүгээс нэлээд шүүмжлэл хүлээжээ. Гэвч тэрээр Москвад энэ сарын 10-нд хүрэлцэн очих бөгөөд Ерөнхийлөгч Путинтэй уулзан Нэр нь үл мэдэгдэх цэргийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, албаны цөөн хүмүүсийн хүрээнд ажлын оройн зоог барихаар болсон байна.

Шинжээчид тайлбарлахдаа, тэрээр нэг талаас 5-р сарын 9-ний ёслолын ажиллагаанд оролцохгүй тул Оросын байр суурь, Путиныг дэмжихгүй байгаагаа харуулна. Нөгөө талаас 10-нд нь ирж дайнд амиа алдсан цэргийн хөшөөнд цэцэг өргөснөөр Дэлхийн хоёрдугаар дайныг хэн эхлүүлж, хэн ялсан гэдгийг Герман улс мартаагүй, санаж байгаа гэдгийг харуулсан хүндэтгэл болно гэжээ.

ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт хэлэхдээ “Дэлхийн хоёрдугаар дайн, Германы өдөөсөн дайнд Оросын ард түмний амссан асар их хохирол, зовлон шаналалд хүндэтгэл үзүүлэх шаардлага байгаа болохоор Канцлер Москвад айлчилна” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.