Б.Уянга: Өөрөө жирэмсэн байж хүний нялх үрийг зодож байсан гэж бодохоор хэцүү байна

Д.Тулга / Хууль

tsogtДөрвөн настай охиноо зодож, амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарт холбогдох хэргийг өнөөдөр 11:00 цагт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд эхэлсэн ч прокурорууд шүүх хуралд оролцох боломжгүй болсон, мөн улсын яллагч байхгүй байгаа учир шүүх хурал ирэх зургадугаар сарын 3-ныг хүртэл хойшлов.


н.ХУВЬЦАГААН: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН ШҮҮГЧИЙН СЭТГЭЛЗҮЙД НӨЛӨӨЛЖ БОЛНО

Шүүх хурал эхлэх үед хэвлэл мэдээллийнхэн бид очсон байсан бөгөөд Г.Маралмаагийн өмгөөлөгч ихэд бухимдаж байсан юм. Улмаар шүүх хурал эхлэхэд шүүх бүрэлдэхүүнд тэрбээр “Энэ хэргийн холбогдогч нарын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа янз бүрийн мэдээлэл гарсан. Хүний хувийн нууцад халдсан мэдээлүүд маш их явсан. Их сенсааци тараасан. Гэтэл шүүх хуралд дахин хэвлэл мэдээллийнхнийг оруулж байгаа нь шүүгдэгч нарт цэгцтэй мэдээлэл өгөхөд сэтгэлүйн хувьд нөлөөлнө гэж үзэж байна. Энэ хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байсан ч гэсэн хүний аминчилсан нууцууд байгаа. Мөрдөн байцаалтын явцад яригдаагүй асуудлууд ч шүүх хурлын явцад гарч ирж болзошгүй. Тиймээс дараагийн шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөөч. Тэгээд ч хэвлэл мэдээллийнхэн ингэж олноороо байх нь шүүгчийн сэтгэлзүйд нөлөөлнө гэж үзэж байна” гэв.


-МИНИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ТАЛААР ЗӨВ ОЙЛГОЛТ ТӨРӨХ БОЛОМЖТОЙ-

Т.Цогтын өмгөөлөгч энэ асуудал эерэг сөрөг хоёр талын байр сууринаас хандаж байгаагаа хэллээ. Тэрбээр “Миний хувьд сая үйлчлүүлэгчтэйгээ ярилцах боломж гарсангүй. Шүүх хуралдааны нээлттэй явуулахад нэг сайн, нэг муу тал байгаа. Хувь хүний нууцтай холбоотой асуудлын хувьд би н.Хувьцагаан өмгөөлөгчтэй санал нэг байна. Харин эерэг тал нь өнөөдрийн шүх хуралдаанаар хэргийн бодит байдал тогтоогдож, энэ байдал нь олон нийтэд зөв замаар хүрвэл эргээд миний үйлчлүүлэгчийн талаар зөв ойлголт төрөх боломжтой. Тийм учраас би үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдөж байж шийдвэр гаргана гэж бодож байна” гэсэн юм.

-Г.МАРАЛМАА ЭМЧИЙН ХЯНАЛТАД ОРОХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ-

Гэвч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн энэ хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд дараагийн шүүх хурлыг ч гэсэн нээлттэй байдлаар явуулах нь зөв гэж шийдвэрлэв. Шүүгдэгч Г.Маралмаагийн хувьд 5-6 сартай болов уу гэмээр нэлээд том гэдэстэй жирэмсэн байсан бөгөөд биеийн байдал тааруу байгаа тул эмчийн хяналтад ормоор байна гэх хүсэлт гаргасан байна. Шүүх хурал хойшилсны дараа “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Уянгаас тодруулснаа хүргэж байна.

tsogt
-Шүүх хурал хойшилчихлоо. Та бүхэн энэ хэргийг хэрхэн шийдэгдээсэй гэж хүсч байна вэ?

-Улсын яллагч нь байхгүй, прокурорууд нь сургалтад суугаад шүүх бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжгүй байсан учраас өнөөдрийн шүүх хурал хойшлогдлоо. Г.Маралмаа нэлээд том гэдэстэй жирэмсэн юм байна. Адилхан эмэгтэй хүний хувьд харахад хэцүү л байлаа. Өөрөө жирэмсэн байсан байж хүний нялх үрийг зодож байсан гэж бодохоор хүнд байна. Хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэж найдаж байна. Тэр жаахан охины алтан амь гэр бүлийн хүчирхийлэл, монголын хүүхэд хамгааллын байдал ямар байгааг харууллаа. Хүн бүхэн өөрсдөөсөө өөрччлөлтийг эхэлж, үр хүүхдээ хайрлаж амар амгалан байгаасай л гэж хэлье. Амиа алдсан охины ээж ирсэн. Гэвч та бүхэнд яриа өгөх боломжгүй байна.

Б.ЦЭЛМЭГ

Гэрэл зургийг: Ц.ЭНХТАЙВАН

tsogt


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.