“Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг болж байна

Д.Тулга / Боловсрол

yarmag

“Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг энэ "Мишээл экспо" төвд болж байна. Энэхүү үзэсгэлэн яармагт Нийслэлийн боловсролын газар, "Боловсролын үнэлгээний төв", Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, "Боловсролын зээлийн сан", арилжааны банкууд зэрэг 90 гаруй байгууллага оролцож байгаа юм. Үзэсгэлэн яармаг энэ сарын 21-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Энэ үеэр ЕБС-ийн ахлах ангийн төгсөгчдөд мэргэжил сонголтын чиг баримжаа олгохын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн ЭЕШ-т хамрагдах тухай мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгөх аж. Мөн энэ жил 18 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна. Иймд энэ удаагийн үзэсгэлэн яармагт Боловсролын үнэлгээний төв оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аргазүйн зөвлөгөөгөөр хангаж юм байна.

Түүнчлэн "Боловсролын зээлийн сан", арилжааны банкуудын хамт “Мишээл экспо” төвд ажиллаж, тус зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээллээр хангах зэрэг тал бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна.

У.УРАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.