Дуучин Бейонсе ихэр хүүхэдтэй болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

beyonceАмерикийн нэрт дуучин Бейонсе ихэр хүүхэд төрүүлсэн тухай “People” сэтгүүл мэдээлжээ. Тус сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлснээр, дуучин эмэгтэй түүний нөхөр нэрт реппер Jay-Z хоёр ихэр хүүхэдтэй болсондоо туйлын их баяртай байгаа ба тэд энэхүү баярт мэдээгээ гэр бүлийнхэн, дотны найз нөхөдтэйгөө хуваалцаж эхлээд байгаа аж.

Ихэр хүүхдүүд яг хэзээ төрсөн, хүйс нь ямар талаарх мэдээлэл байхгүй байгаа ба дээрх мэдээллийг дуучны зүгээс албан ёсоор батлаагүй байгаа аж. Дуучин Бейонсе өнгөрөгч хоёрдугаар сард "Instagram" нийгмийн сүлжээнд жирэмсэн зургаа тавьсан бөгөөд “Бид аз жаргал, хайр сэтгэлээ хуваалцахыг хүсч байна. Бид нэг дор давхар ерөөгдөж байна. Манай гэр бүлд шинэ хоёр хүн нэмэгдэн ирж байгаад бид маш их баяртай байна, баяр хүргэсэнд баярлалаа хүмүүс ээ” хэмээн бичиж байжээ.

Б.ЦОГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000