Элчин сайд нарын шинэ оны мэндчилгээ юу өгүүлэв

Д.Тулга / Гадаад мэдээ

Монгол улсад суугаа гадны улсуудын Элчин сайд нарын шинэ оны мэндчилгээ олон нийтийн анхаарал татаж, дэмжлэг авч чадлаа.

Энэ жил Монгол улсад ажиллаж, амьдарч буй гадаадын Элчин сайд нараас ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ-ын Элчин сайд шинэ оны босгонд монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэдний зарим нь Улаанбаатар хотын утаа, орчны бохирдол зэрэг нийгмийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулж буйгаа илэрхийлээд цаашид энэ чиглэлд анхаарч ажиллана гэж мэдэгджээ. Мөн хоёр орны цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр дуулгажээ. Тэд мөн Монголын эдийн засаг, бүтээн байгуулалт гэх томоохон бодлогын ажлыг дурдсан байна.

ОХУ, БНХАУ-ын Элчин сайдын хувьд хөрш орны хувьд цаашлаад түүхэн харилцаатай явж ирсэн учраас уламжлал ёсоор мэндчилгээ дэвшүүлжээ. БНСУ, ХБНГУ-ын хувьд ч бид найрсаг, сайн харилцаатай байж ирсэн билээ.

Ингээд дээрх Элчин сайд нарын мэндчилгээ чухам үгээр юу өгүүлэв гэдэгт анхаарлаа хандуулна уу.

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Шин Хаймин: Хятад улсын буцалтгүй тусламжаар баригдсан бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад орлоо

2018 онд Монгол улс эдийн засгийн хүндрэлийг даван туулж, бүтэн жилийн эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрэх төлөвтэй байна. Мөн өрөө тэглэж, олон улсын хамтын нийгэмлэгээсэерэг үнэлгээ авлаа. Үүнд бид их баяртай байна. Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж, дээд зиндааны хэлхээ холбоо олширлоо. 2018 онд Хятад, Монголын худалдааны нийт хэмжээ 8 тэрбум гаруй ам.долларт хүрснээр 2020 онд худалдааны хэмжээг 10 тэрбум долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд улам ойртууллаа. Хятад улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр байгуулсан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв, Яармагийн гүүрний бүтээн байгуулалт шуурхай өрнөж,"Энх тайвны гүүр"-ний дараа орох хоёр орны найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болж байна.

Хятад улсын тусламжаар байгуулсан сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүд ар араасаа ашиглалтад орж, Монголын ард түмэнд бодит үр шимээ хүртээж эхэллээ. Монголын олон мянган оюутан сурагч засгийн газрын тэтгэлгээр Хятад улсад мэдлэг боловсрол эзэмшиж байна. Хятад, Монгол хоёр улсдипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохиож, хоёр тал тэмдэглүүштэй чухал жил гэж үзэж байна. Хоёр орны удирдагчдын тохиролцоо, шийдвэрийн дагуу бид иж бүрэн тэмдэглэлт арга хэмжээг зохиож, хоёр орны харилцааг улам өндөр түвшинд гаргах болно.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К. Азизов: Хоёр талын худалдаа 1.6 тэрбум долларт хүрч дээд амжилт тогтоолоо

Манай хоёр талын худалдаа 1,6 тэрбум ам. долларт хүрч дээд амжилт тогтож, Монгол Улсын Ерөнхий сайдыг Москва хотод албан ёсоор айлчлуулахад зориулж айлчлалын бодит агуулгаар баяжуулах ажил бүхий л талаар өрнөж, хүмүүнлэг, цэрэг, бүс нутаг болон бусад салбарын хамтын ажиллагаа маань үлэмж өргөжин тэлснээр түүхэнд үлдэнэ.

Эртний уламжлал болон нийтлэг ашиг сонирхолд суурилсан шинэ бүтээн байгуулалт нь XXI зууны нөхцөлд өрнүүлэх бидний хүчин чармайлтын утга учир юм. Бид ирж буй шинэ жилийг Халх голын Ялалтын 80 жилийн ой, «Улаанбаатар Төмөр зам» манай хувь нийлүүлсэн хамтын нийгэмлэгийн 70 жилийн ой зэрэг баярын арга хэмжээнүүдийг тэмдэглэхтэй холбогдуулан өөдрөг үйл явдлуудаар дүүрэн болно хэмээн итгэж байна.

ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел: 2019 онд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо

Хоёр орны иж бүрэн түншлэл, хамтын ажиллагааг тэлэн хөгжүүлэхэд амжилт болон үйл өрнөлөөр дүүрэн байсныг тэмдэглээд 2019 он манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг онцлон зарим нэг арга хэмжээ төлөвлөсөн талаараа товч дурьдав.

БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Нам: Монгол иргэдэд олон удаагийн виз олголтын хүрээг өргөтгөсөн

Энэ жил болж өрнөсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Солонгос дах айлчлал үр дүнтэй, хоёр орныг хамтын ажиллагааг илүү бэхжүүлсэн айлчлал болсон. Энэ үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 500 сая долларын хөнгөлөлттэй тусламж үзүүлэх гэрээг үзэглэсэн. Монгол иргэдэд олон удаагийн виз олголтын хүрээг өргөтгөсөн . 2019 он бол Монгол Солонгос хоёр улс холбоотон улс болсны 800 жилийн ой тохиож байгаа жил учраас хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн тулд хичээж ажиллахаа амлаж байна.


Сэтгэгдэл

ynhn [66.181.167.69] 2019-01-29 21:36:42

give me her penis


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.