REUTERS: 2018 онд Хойд Солонгос цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн байж болзошгүй

Д.Тулга / Гадаад мэдээ

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар АНУ-тай хэлэлцээр хийсэн ч Хойд Солонгос цөмийн түлш үйлдвэрлэлээ зогсоогоогүй гэж Стэнфордын их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны төвийн илтгэлд дурджээ.

Судлаачдын мэдээлснээр БНАСАУ өнгөрсөн 2018 онд цөмийн зэвсэглэлдээ дахин таваас долоон нэгж цөмийн зэвсэг нэмсэн байж болзошгүй гэж Ройтерс агентлаг дамжууллаа.

Тодруулбал, хиймэл дагуулаас авсан зурагнууд 2018 онд Хойд Солонгост цөмийн түлшний үйлдвэрлэл үргэлжилсэн гэдгийг батлаж байгаа хэмээн судалгааны илтгэлийг бэлтгэсэн судлаачдын нэг, өмнө нь АНУ дахь цөмийн лабораторийг тэргүүлж байсан Зигфрид Хекер мэдэгджээ.

Түүний өгүүлснээр 2017 онд БНАСАУ-ын цөмийн зэвсэглэлд 30 нэгж зэвсэг байсан гэнэ. Гэхдээ судлаачийн нэрлэсэн энэ тоог баттай тоо гэж үзэх боломж бага. Учир нь Хойд Солонгос улс өөрөө болон шинжээчид цөмийн хошууны тоог өөр өөрөөр хэлдэг. Тухайлбал өнгөрсөн жил Хойд Солонгост 50 цөмийн хошуу байсан гэж АНУ-ын цэргийн тагнуулын алба мэдээлж байсан бол шинжээчид 20-60, харин БНАСАУ-ын хэвлэлээр 12-15 цөмийн хошуутай гэсэн мэдээлэл гардаг юм.

Хэдийгээр цөмийн хошууны тоог яв цав гаргаж чадахгүй байгаа ч хойд солонгосчууд “тооноос чанарт шилжихийг” илүүтэй эрхэмлэж байгааг мартах учиргүй. Хоёр жилийн өмнө буюу 2017 онд л цөмийн хошууны хэмжээг пуужинд суурилуулахуйц багасгаж чадсан гэж Ким Жон Ун мэдэгдэж байсан юм. Ингэснээр тэд тив алгасах баллистик пуужинд суурилуулах хэмжээний цөмийн хошуутай болсон гэж мэдэгдэж байсан бөгөөд дээр өгүүлсэн илтгэлд ч энэ ажлаа хойд солонгосчууд үргэлжлүүлж байж магад гэж таамаглажээ. Гэхдээ цөмийн туршилтыг зогсоосон нь энэ төрлийн зэвсэг боловсруулахад ихээхэн саад болж байгаа нь мэдээж.

Тиймдээ ч цөмийн зэвсгийг дээр өгүүлсэнчлэн таваас долоон нэгжээр нэмэгдүүлсэн ч өнөөгийн Хойд Солонгосыг 2017 оныхтой харьцуулахад харьцангуй аюул багатай гэж үзэж болохоор байна гэж шинжээчид тэмдэглэж байна. Тэдний ийн үзэх нь ч учиртай, 2017-2018 он солигдох баярын өдөр Ким Жон Ун дэлхий дахинаа “ээлжит” нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь “Үндэсний цөмийн хүчин байгуулагдаж дууссан” тухай мэдэгдэл байлаа. 1990-ээд оны эхээр цөмийн зэвсэг боловсруулж эхлэсэн БНАСАУ 2013 он гэхэд 6-10 килонтонн хүчин чадалтай цөмийн байлдааны цэнэгт хошууг гурав дахь удаагаа амжилттай туршиж, 12-15 цөмийн цэнэгт хошуутай болсон гэдэг. Үүнээс гурван жилийн дараа, 2016 оны нэгдүгээр сарын зургааны өдөр дөрөв дэх цөмийн туршилтаа хийсэн бөгөөд энэ нь нэн хөнөөлтэй устөрөгчийн бөмбөгийн багасгасан хувилбар туршсан гэж БНАСАУ зарлаж байв. Мөн оны есдүгээр сарын есний өдөр тав дахь цөмийн туршилтаа хийж, жил бүр БНСУ болон АНУ Хойд Солонгосын эрэг дагуу жил бүр өргөн цар хүрээтэй хийдэг цэргийн сургуулилтыг зогсоохыг Ким Жон Ун шаардаж байлаа.

Харин 2017 онд зургаа дахь туршилтаа хийв. Энэ удаагийнх мөн л устөрөгчийн бөмбөг байсан бөгөөд дэлбэрэлтийн хүчийг 100 килотонн буюу өмнөх туршилтын хүчнээс 10 дахин их, Хирошима дээр хаясан бөмбөгний дэлбэрэлттэй харьцуулахад зургаа дахин их гэж шинжээчид үзэж байлаа. Газар доор хийсэн энэ туршилтын улмаас хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн чичирхийлэл хөрш орнуудад мэдрэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байв.

Дэлхий дахиныг цөмийн дайнаар сүйдлэх нь гэж буруутгагдаж байсан Ким Жон Ун “гэнэтийн найрсаг” алхам хийж, 2018 онд АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзснаар дэлхий нийт амсхийсэн юм. 2018 оны зургаадугаар сарын 12-нд Сингапурт болсон энэ түүхэн уулзалтаар талууд Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгох талаар тохиролцож байлаа. Гэхдээ БНАСАУ-ын эрх баригчид цөмийн хошуу, пуужин, цэргийн объектынхоо бодит тоог нуухыг оролдсон гэж зарим хэвлэлүүд мэдээлж байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

БАТ & БАТ [66.181.160.68] 2019-02-14 02:51:24

МУНДАГ Л ЗАЛУУ ДАА !!! ЭДИЙН ЗАСГЫН БҮРЭН ХОИГТ ОРЧИХСОН ХЭРНЭЭ ОЛОН ЗҮЙЛЭЭР МАНАЙХААС ИЛҮҮ ГАРЧИХСАН БАЙДАГ !!! ГЭТЭЛ МАНАЙХ БҮХ ЮМ НЭЭЛТТЭЙ ОЛОН УЛС ДЭМЖЭЭД ТУСЛААД ДЭМЖЭЭД БАЙХАД Л УРАГШАА ЯВДАГГҮЙ !!! ГАЙХАЛТАЙ ЮМ ШҮҮ !!!

Зочин [103.10.22.16] 2019-02-14 01:54:43

Shar tolgoitoi uvgun uuru tsumin zevsegtei busdig urgelj daramtalj amidardag umhi yankud. Tiimes hoidud uy uygui gar hoosroh yamarch undesgui uym. Ter daramtlad bga ulsud uursdu tsumin zevsge "0" bolgochod hoidudig mun adil bolgoh gevel bolj bna. Ugasa kim Chen Un dunguj 30 garch yava zalu harin ANU shar tolgoin huvid heze mudgui nugu gerte ochihod belen bolson uyn. Tiim hun neg ih muu uil hiiged bh heregguil bmar. Er n ANU-n erunhilugch ARIUN BIBLI deer gara tavij tangarag urgudugch unen heregdere shal hudal humuus.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.