МАН: Багшийн үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэх тооцооллыг хийлээ

Aдмин / Нүүр

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдрийн /2025.11.03/ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.БАТЖАРГАЛ:

-Багш нарын үндсэн цалинг 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2.8 сая төгрөгт хүргэх тооцоолол хийсэн. Эрүүл мэндийн салбарынхны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэхээр эх үүсвэрийг 2026 оны төсөвт суулгалаа.

Ахмад настнуудын тэтгэврийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 8.6 хувиар нэмэхээр эх үүсвэрийг төсөвт тусгалаа.

Монгол Улсын 2026 оны төсвийн хууль даган орж ирсэн хуульд заасан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтийг хойшлуулж, 2026 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэж үзлээ гэв.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.91.231] 2025-11-03 17:30:59

ХаМгийн гол нь цалиН нэмээд сургалтын чанар, эмнэлгийн үйлчилгээ хуучин хэвэндээ л байх болно. УЛСЫН СУРГУУЛЬ, эмнэлгийн төсвийг дарга нарын хувийн сургууль, эмнэлэгт цутгаад баыхад ямарч нэмэргүй. Юмны үнэ тэнгэрт тулж ард олон улам туйлдана

Зочин [66.181.180.242] 2025-11-03 15:34:17

25оны 11сарын нэгнээс 2800000болгосон юм уу одоо тэгвэл багш нар цалин нэмэгдчихсэн байхад ажил хаяад шуналтаад бга юм уу эмч нар яасан өрөвдмөөр юм бэ 15 хан хувь нэмэр гэж байх уу ядаж 50хувь нэммээр юмаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.