Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд “KFC”-гийн бүх салбарыг хаана

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас KFC сүлжээ хоолны газарт хийгдсэн хяналт шалгалтын талаар дөнгөж сая мэдээлэл өглөө. Тус хоолны газраар үйлчлүүлж хоолны хордлого авсан иргэд ХӨСҮТ-д цусан суулга өвчин үүсгэдэг шигел гэх нянгаар өвчилсөн гэдгийг өмнө нь мэдээлсэн.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: “2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн Зайсан “KFC” салбарт гарсан хоолны хордлоготой мэдээлэл хийх гэж байна. Урьд нь бид урьдчилсан мэдээлэл хийж иргэдэд тодорхой мэдээлэл өгсөн. Өнөөдрийн хурлаар тус хоолны газарт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж байна. Бид мэдээллийг авсан өдрөөсөө эхлэн зургаан өдөр, шөнөгүй тасралтгүй маш ачаалалтай ажиллаж, чамгүй их хөрөнгө мөнгө зарцуулсан. Тандалт шалгалтын хугацаанд хоолны 39 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Мөн эрүүл ахуй, орчин гээд нийт 94 сорьцоос дээж авч шинжилж ажиллалаа. Тухайн салбар 28 ажилтантай. Шалгалтын явцад ажилчдын зарим эрүүл мэндийн шинжилгээ дутагдалтай, дотоод хяналт тавьдаггүй. Үйл ажиллагаандаа 2017 оны МХЕГ-ын даргын зөвшөөрөлгүй А/179 тоот тушаалыг зөрчиж ариутгал халдваргүйтлийн бодис хэрэглэсэн байна. Мөн хоол үйлдвэрлэх дамжлага алдагдсан байна. Хамгийн ноцтой зөрчил нь хоол үйлдвэрлэх үйл ажиллагаанд оролцдог ажиллагсад энэ төрлөөр сургалт эрхэлдэг эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүсийг ажилуулж байсан. Тухайлбал, тогооч нар нь мэргэжлийн хүмүүс байх ёстой байтал сургалт эрхлэх зөвшөөрөл байж өөрсдөө дотооддоо сургалт явуулж тогоочоо бэлтгэсэн байна.

Уг хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хоёрдугаар сарын 9-12-ний өдрийн хоолны дээжээс шинжилгээ авсан. Ингэхэд ундны уснаас халуунд тэсвэртэй савханцар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү илэрсэн. Гарсан зөрчлийг үндэслээд Зайсан салбарын үйл ажиллагааг зогсоосон. Үргэлжлүүлэн 11 салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа” гэлээ.

НМХГ-аас шинжилгээ дуусаагүй Зайсан “KFC” салбарын үйл ажиллагааг зогсоосон гэдгийг тодотгож байлаа. Бусад салбарууд ажиллаж байгаа аж. Эдгээр салбарыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шууд хаах боломжгүй, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хаана. Харин иргэд хордлого авсан энэ хэргийн мөрөөр тухайн салбарт торгуул ногдуулах юм байна.

image

НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Очмаа “Зайсан орчим ус ариутгах татуургын хэсгийн сүлжээтэй. KFC Зайсан салбарын хувьд хажуугийн барилгынхаа гүний худгаас ус авдаг. Ус ямар шалтгаанаас үүдэн бохирдсоныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Гал тогоонд ажиллаж байсан хоёр ажилтан эхлээд шигел нянгийн халдвартай байсан бол цаашлаад хэд хэдэн ажилтан уг нянгийн халдварыг авсан байна. Нян тээж байсан ажилтнууд хэзээ халдвар авсныг тогтоохоор мэргэжлийнхэн ажиллаж байгаа. Усны хувьд 2018 онд шинжилгээнд хамруулахад нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнд байсан

Лабораторийн шинжилгээгээр:

Мэргэжлийн хяналтын төв лабораторид KFC-гээс 133 дээж ирсэн. Нийт дээжийн 6.7 хувь нь эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй дүн гарлаа.

4 өвчтөн, 21 ажилчнаас авсан шинжилгээгээр шигелийн төрлийн нян илэрсэн.

Ундны уснаас халуун тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн. Нитратын бохирдол илэрсэн нь ус удаан хугацаагаар бохирдолтой байсан гэсэн үг.

Ундаанаас Е-колли нян илэрсэн

Тахианы ясгүй махнаас нян илэрсэн. 39 арчдас шинжилснээс гуравт нь нянгийн бохирдол илэрсэн гэж мэдээлэв” гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Зочин [64.119.19.78] 2019-02-19 07:57:24

Хаасан дээр. Бэлэн хоолны газар ихсэх нь улс орны эрүүл мэндийн асуудалд аюулгүй байдлын ажиллагаа алдагдаж эрүүл мэндэд байнга сөрөг үр дагаварыг явуулж байдаг. Ганц KFC ч биш одоо хаа сайгүй CU гээд бас нэг балай бэлэн хоолны газар салбарууд хаа сайгүй нээгдсэн байна. Залуучууд голчлон орж байна.

Зочин [202.9.42.27] 2019-02-19 07:25:16

Махаа малаа брэнд болгож чадахгүи бж гадны хорт тахиаг брэнд болгож бга хүмүүс үнэн тэнэгээ .өлбөрё үхэхдээ тулж үзээгүи шүү монгол хүн..хүнии кармаанд 30 жил мөнгө хииснээ брэнд гээд бга юмуу дотоод эргэлтээ сайжруулах хэрэгтэи дураараа дургисан ардчилсан ниигмээс салцгаая

Зочин [64.119.20.22] 2019-02-22 15:07:20

yhaw ihenh sanaa n zuw l duu mongol maliin mah ch busad ornii mahnaas iluu amttai bdag ene bl tom dawuu tal ghdee ene kfc edr bj l baig gol n zah zeeld nam tsohij garch irmeer bna

Зочин [43.242.242.165] 2019-02-19 16:03:56

Ардчилсан нийгмээс салаад социалист орон болгомоор байна уу? Амандаа орсныг л бурах юм аа нээрээ

Unen [64.119.22.125] 2019-02-19 00:54:50

Odoo kfc tei baiguulsan gereegeer tavan bogd ner hundiig n unagaasan geed boon tolbort unah geed yaj busdiin buruu bolgoh ve geed deeguur dooguur avliga ogoh geed uhel hanhluulj baigaadaa kkk

Монгол [202.9.43.211] 2019-02-19 00:23:01

Бүгдийг нь хаах хэрэгтэй.өндөр хөгжилтэй орнууд KFC болон бусад түргэн хоолны газруудаас гээс татгалзаж байна шүү МОНГОЛЧУУДАА!!!!!!!!!!!!

zochin [202.126.89.42] 2019-02-19 00:21:52

Dragon havid ui olnooroo uheh gedesnii haldvart uvchin garahad mash oirhon bna baas shees nus tser bohir zavaanii uur uurhai end bna hot anhaaraldaa avch dariu arga hemjee avahgui bol oroitoj medne shuu.

Зочин [43.242.242.165] 2019-02-19 16:01:33

Бараг хотын төвөөс бусад газар хаа сайгүй л тийм байна

Хэрэглэгч [202.55.188.36] 2019-02-19 00:18:05

Нэг алдааны төлөө бусадыг нь хаана гэдэг тэнэг хэрэг, сайхан л үйлчилгээтэй олон хүнд ажлын байр бий болгосон брэнд шдээ.

Зочин [43.242.242.165] 2019-02-19 16:00:41

Хэдэн хүний ажлын байрыг бий болгосон байж болно, тэгээд өчнөөн хүнийг энэ маягаараа өвчлүүлээд байх уу?

Мөнгөжив [66.181.185.147] 2019-02-19 00:16:17

Том компани хэрэгт орох тутам хэн нэгэн шүүгчийн амь амьжиргаа шийдвэрлэгдэх боломжтой

Иргэн [202.126.89.165] 2019-02-18 23:02:27

Ганцхан салбар дээр нь гарсан байхад бусдыг нь хаана гэдэг нь арай л туйлширсан хэрэг биш үү!! Тэгээд бүр ундны уснаас гарсан гэж байна шүү дээ. Зайсангийн орчин, хөрсний бохирдолаас болсон байэ магадгүй юм биш үү. Жорлонгоо сайжруулъя аяныхан жорлон бохир усны нүх хэт гүнд хийвэл гүний ус бохирдох аюултай гээд ярьж байсан. Тэр хавийхан чинь бүгд л дотроо ноллтой айлууд бг. Нян бас нитрат гарсан гэхээр хардлага төрж бн. Мэргэжилийн хяналтынхан цааш нь шинжилнэ гэсэн болохоор удахгүй бохирдолын шалтгаан тодорох байх аа. Тиймээс бусад салбараас өвчин гараагүй байхад хаах нь буруу. Харин шинжилгээ авах хэрэгтэй.

Зочин [43.242.242.165] 2019-02-19 15:59:37

Бусад салбарууд нь байдгаараа эрүүл ахугаа сахидаг хүмүүс болчихсон байж байгаа биз

Арай өөр бишүү [150.129.143.48] 2019-02-18 22:43:27

Дизeнтэри тусвал тэгээд нянтайгаа амьд яваад байна гэж байхгүй дээ. Даруй зөв эмчлүүлэхгүй бол үхэлд хүргэнэ. Маш өндөр халуурч гүйлгэж хоол унднаас гарч хэвтэрт орж босох ч тэнхээгүй болно. Цусан суулга ийм аюултай халдварт өвчин гэсэн. Одоо энэ ярианууд 1 л биш. Хоорондоо уялдахгүй хичээлээ тасалсан хийгээгүй сурагч тааж залаад байгаа юм шиг хачин хачин юм яриад байхын. Арай л улаан цайм бишүү

Зочин [43.242.242.165] 2019-02-19 15:58:02

Тэгээд өвчилсөн хүмүүс нь эмнэлэгт хэвтчихээд байгаа юм биш үү. Заавал хүн үхсэн хойно нь аан тийм байна мөн байна гэх гээд байгаа юм уу

hun [122.201.24.143] 2019-02-18 22:17:38

idehee l bolichih.

зочин [103.10.22.119] 2019-02-18 21:52:00

дээр үед зуд болохоор нохой таргална зовлон болохоор лам баяжина гэдэг дээр одоо цагт мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа,өмгөөлөгч, прокурор, шүүгч гээд олон мэргэжлийн хүмүүс нэмэгдлээ шүү дээ

зочин [103.10.22.119] 2019-02-18 21:38:02

200 гаруй хүн өвчлүүлсэн тул үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлаж хаах нь зөвшөөрөл олгодог газарт бүрэн эрх нь бий шүү дээ. мэргэжлийн хяналт алдагдсаны хариуцлагын бурууг байцаагчид хүлээх, хохирогчдод нөхөн төлбөрийг бие махбодын эрүүл мэнд болон сэтгэл санаа эд материалын хохирлыг бүгдэд нь хангалттай өгөх . хоол биш хор борлуулж олсон орлогоо гурав дахин нугалж хохирогчдод буцаан олгох зэрэгийг нэн яаралтай шийдэж ажилын үр дүнг гаргах хэрэгтэй.

zochin [103.229.123.230] 2019-02-18 21:34:44

гадаадаас орж ирж байгаа тахианы мах хүнсэнд зориулагдсан бус гэж харин бизнесийн зориулалттай, манай Монгол улсад одоохондоо экологийн цэвэр хүнс байгаа юу гэвэл байгаа Гэртээ хоолоо хийхээсээ залхуурч гадуур тургэн хоол идсэнээс ийм байдалд орж бна. Туунээс гадна али ч хоолний газрин тогооч нараас маш их нян илэрдэг, тиймээс ялангуяа цэцэрлэгийг хоол бэлтгэх тасагтай болгохгуй бол янз бурийн халдвар буурахгуй дээ

Зочин [103.229.120.172] 2019-02-18 20:26:46

Үүнд эмзэглэх юм алга. Бид өөрсдөө л хаагдсан гээд дотроо бодчих. Орохоо л больчих!!!!

Зочин [43.242.242.165] 2019-02-19 15:54:00

яг зөв өөрсдөө л орохоо байчх хэрэгтэй. Ийм юм болсоны дараа орж байвал тэнэг байна л гэж хэлэхээс өө яахав

зочин [103.194.176.117] 2019-02-18 19:44:59

KFC- асуудал Шүүх дээр очиоод гацах нь гарцаагүй Шүүх хэзээ л билээ. Харин ч Шүүгч бид нарт том олз ирлээ гээд Авилгалаа авахаа хэдийн KFC тэй тохиролцсон биз

Зочин [221.182.203.82] 2019-02-18 21:04:24

Хуцаач, зөрчлийн хуулиар улсын байцаагчийн дүгнэлтийг шүүх баталдаг болсон. Тэнэг өмхий орк

irgen [66.181.161.83] 2019-02-18 19:32:44

Мэргэжлийн хяналтын байгууллага байж хийх ёстой ажлаа хийдэггүй, мэддэггүй юм байна. Харахгүй юу хэдэн шинжилгээ хийхдээ ачаалалтай бараг нойр хоолгүй хийгээд бас дээрээс нь их зардал гаргаж хийсэнч гэх шиг гонгинолдоод. Нөгөө л иргэд аж ахуйн нэгжийг иймэрхүү юм ярьж дарамталтаг балиар . Та нарын шалгалт худлаа хийдэг чин өнөөдөр ийм байдалд оруулж олон хүнийг хоолны хордлогоор өвдүүллээ. Харин наад байгууллагаа сайн шалга, тэр ажлаа мэддэггүй худлаа ярьдаг даргад нь хариуцдага тооцох нь зөв шүү. Мэргэжлийн хяналтын байгууллага байж гаргаж бгаа дүгнэлт нь хог

Зочин [58.178.0.72] 2019-02-18 19:57:13

Харин тхх, өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаа нтр, бүр нэг ажил хийдэггүй нь эхний өгүүлбэрээсээ л харагдаж байна

zochin [213.55.184.249] 2019-02-18 19:23:46

KFC yahvee. Muu ch sain ch standardtai gazar. Manai mergejliin hyanaltiihan ene ercheeree zah gudamjaar zarj bui huushuur, buuzny gazruud standardyg shalgah heregtei shd. Tuunees bish shuugihaar garch ireed alga bolchdog baij bolohgui shd. Asuudlaa ul suuriar ni shidverleh heregtei shd

baterdene [103.10.21.123] 2019-02-18 19:18:39

UNENDEE BID 00 TSAAS HEREGLEHGUI SHAHUU HUMUUS SHUU DEE. KFC DELHIIN BRAND L DEE. BUGDEERE EIDEED UHEED BAIGA AYUM UUL NI ALGA .

Зочин [202.179.31.96] 2019-02-18 19:29:39

Дэлхийн стандард нь ингээд балраад байдгийг мэдэхгүй юм байна.

Иргэн [59.153.114.24] 2019-02-18 19:16:26

Энэ мэргэжилийн асуудал шүүх бурхан биш. Шүүх шийдвэрлэж чадахгүй асуудал.

Зайсан хавь ихээр бохидож байгаа [150.129.143.48] 2019-02-18 18:29:08

Зайсан хавьд угаасаа төвлөрсөн ус бохирын холболт байхгүй. Энд тэндээс нь муухай үнэр гараад байдаг юм байна лээ. Худгийн усаа ч хамтад нь бохирдуулсан биз. Тэр орчин угаасаа удахгүй маш асуудалтай болохоор харагдах болсон шүү. Худлаа гэвэл өөрсдөө яваад үзээрэй

зочин [66.181.184.168] 2019-02-18 18:23:47

Ажилуулж чадахгүйгээс хойш хаа цөөн хүн амтай манай улсад тохирохгүй шүүх хир шудрага ажиллахыг харья мөнгөтэй улсад яаж хандахыг харья өчнөөн хүн хордчихоод байна.

Зочин [66.181.179.169] 2019-02-18 17:48:27

Тахианы махандаа шинжилгээ хийгээчээ.Ямар хариу гарах бол?????

Зочин [124.158.110.117] 2019-02-18 17:45:52

Яг үнэндээ Зайсаны эгц урд "Сүрьегийн больниц", зүүн урд талд "Ясны сүрьеэгийн больниц, яг баруун дор нь хүүхдийн халдвартын эмнэлэг маш олон жил оршин тогтнож байсан юм. Тэр чигээрээ бохир, заваан газар шүү дээ.

Зочин [66.181.179.169] 2019-02-18 17:39:18

Мэргэжлийн хяналтын бгуууллага.нийслэлийн эрүүл мэндийн газар муу ажиллаж бгаагийн нэг илрэл нь энэ.Хяналт шалгалт муу хариуцлага тооцдоггүй ажилаа мэддэггүй чадваргүй хүмүүсийн бөөгнөрөл эцэстээ ийм аюулд хүргэж бгаамдаа.Ажилчидаа чадваржуулах хэрэгтэй.Ороод л үйлчлүүлэхэд болих чадамж муутай удаан өмссөн хувцас энэ тэр нь хиртэй заваандуу харагддаг штэ.Мөн пицца хайт.Е март дотор зардаг шарсан тахиа энэ тэрийг шалгах л хэрэгтэй. Нэг хуучин тосонд гурилтай хутгаад л гадна тал нь хатуу болчихсон юм худалдаад бдаг юм.Бас л орчин нь шарж бга тогооч нь бохир болхидуу .Одоо хүнсний эрүүл ахуйн тал дээр анхаарах цаг нь болсон юм биш үү

Зочин [103.229.120.244] 2019-02-18 17:18:50

хахууль авах аргаа олж ядаж байна. өдөр шөнөгүй хяналт хийдэг манай түшмэл хүүхнүүд

Зочин [202.126.88.44] 2019-02-18 16:52:21

Энэ зарим хүмүүс хаа хамаагүй юм бичэж постлох юм. Цагдаагийн газраас энэ фэйсбүүкээр явж буй баталгаагүй мэдээлэлүүдийг цэгцэлмээр байна.

Зочин [66.181.186.228] 2019-02-18 16:16:26

Ер нь мэргэжлийн хяналтын газрынхан ажлаа хийхгүй байна гэдэгт санал нэг байна, тэд л энэ янз бүрийн халдвар, хордлогоос сэргийлж ажиллах ёстой биз дээ, гарсан дүгнэлт нь ээ чааваас гэж өмнөөс нь ичиж үхмээр юм гаргах юм, ард түмнийгээ доромжилж байгаа юм уу? Хаашаа юм, тэгээд ч гэдэсний халдварын халдварласнаас хойш үргэлжлэх нууц хугацаа зарим хүнд дэндүү богино байна шүү дээ, энийг анхаарч үзсэн юм уу? Химийн бодисны хордлого биш биз? Ажлаа хийж чадвал хийсэн шиг хий, хийж чадахгүй бол бүгд зайлж чаддаг мэддэг, ядарсан ард иргэдээ гэдэг шударга нэгнээр хийлгэцгээ, битгий зай бөглөөд авилга аваад бүх зүйл болоод өнгөрсний дараа ингэж мэдээлэл нэртэй сонин хэн ч ойлгохгүй юм хийгээд, нэг л их ажил хийсэн баатрууд шиг байцгаа,

Zochin [64.119.21.173] 2019-02-18 16:14:57

Tavan bogdiinhon muu bainadaa ter tusmaa HVNII HUUTS MERGEJILTEN MASH MUU AJILLAJ BAINA

zzz [64.119.27.23] 2019-02-18 16:02:58

хугацаа нь аль хэдийн дууссан бүтээгдэхүүнээрээ хийсэн бас гүний худгийн бохирдсон ус дээрээс нь бохир гар баастай гартай улсууд боогоод хийхээр хөөрхий биднүүс хордолгүй л яахавдээ .....

Зочин [202.9.42.73] 2019-02-18 16:00:19

гараа угааж заншъя бохирдох болгонд нь гараа угаая, гэртээ хоол бэлтгэхдээ хүртэл маш олон удаа гараа угаадаг шүү

УУЧЛАЛТ [202.9.42.73] 2019-02-18 15:58:31

ТАВАН БОГД ХХК УУЧЛАЛ ХҮСЧ БАЙНА ГЭЭД БАЙХЫН , УУЧЛАЛТ ГЭЭД ЗӨВ БИЧЧЭЭЧЭЭ ЯДАЖ

amuka [182.160.3.219] 2019-02-18 21:56:23

kfc ees bolj neg emegtei yrih chadvaraa aldsan kfc teneg bztaa nobch

Зочин [202.179.31.96] 2019-02-18 19:35:28

Бас хаан биш тэд хүсээд яадаг юм. Монголчууд бол уучлалт Хүсдэггүй ГУЙДАГ л юм

нэргүй [66.181.187.57] 2019-02-18 15:51:43

Ээ болио МХЕГ өдөр шөнгөгүй ажиллаа ч гэх шиг ажиллах ёстой биз дээ болсон болоогүй улаанбаатар хотоор дүүрэн солонгос хоолны газар хятад хоолны газраа шалгаачээ хүн аймар л юм байгаа ш дээ одоо ажилаа хий авилгачидаа

Zochin [27.210.73.136] 2019-02-18 15:43:21

Tahia tahia geel bhiin ter tahianuudiiig chin oruulj irhed naad zahan shalgaj shinjilgee avjil oruulj bgaa bailgui manaihan bas tiim ch muu ajildag bish shuu,naad ilersen nyan chin hunees hund damjdag gedgiin heleech deereesen ajilchdan jisheen jorlon orood hundersen toholioldold mash sain garaa ugaah heregtei eron bol bohiroos bohirt damjdag nyan shuu gar maraa ugaaj tseverlegee mash sain hiih heregtei sh dee odoo tsagaan ideenuudees deej avch shalgaarai yalanguyaa aaruul eoh ter hodooniihon bol gar ugaana gej medehgui ter aaruulnuudiig garandaa onhruuleel hamag virusee shingeegeel hataaj bgaan garaa ugaagaad yadaj hormogch zuugeech gesen yaval gej geed bgaamdaa aaruul shalgalt hiigeerei

Зочин [43.242.243.70] 2019-02-18 15:31:24

Ингэж сүржигнэдэг чинь ханшаа хахуулаа томруулдаг эдний шалгарсан арга. Түүнээс биш эдний хаадаг, хордуулахгүй болгодог ёстой нохойн гонжгор юм байхаа!

Зочин [66.181.186.228] 2019-02-18 15:31:15

Гэдэсний цусан суулга өвчин халдварласнаас хойш хэдэн цагийн дотор илэрдэг юм? Зарим хүнд дэндүү богино хугацаанд илэрсэн юм биш үү? Тэгэхээр би л хувьдаа нянгаас илүү химийн бодисын хордлого байх, наад эвэртэн туурайтангууд чинь нууцлаад байгаа биш үү?

Зочин [202.179.31.96] 2019-02-18 19:37:26

буруу бодож байна

Цэцэгмаа [59.153.113.83] 2019-02-18 15:26:07

Өөрсдийг нь шалга энэ байгуулга хүмүүсийг даратлахаас өөр юу ч мэддэггүй хаана торгоно гэж айлгвж хлмүүсийн зүрхний өвчинг сэдрээдэг шүү аюултай газар татан буулгавал таарна үнэн харгис өөрсдийгөө их юманд бододчихсон хүмүүс энэ алба хүний эрх мэддэггүй хүний эрхийн авгай энд аөилласан хь лээр

Иргэн [203.91.115.42] 2019-02-18 15:22:34

KFC олон орноос хөөгдөж гарсан шүү. Даруйхан гарга

zochin [182.160.38.125] 2019-02-18 15:05:43

Тахиа болон бусад бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн үү. Ус ажилчид нь буруутай болоод цаашаа ажиллах юм уу. Dream box сувгаар монгол хүмүүсийг зомби болгоод л балай реклам явах юм. Бусад орнууд шиг бүгдийн хаа

Зочин [43.242.242.165] 2019-02-18 15:31:54

Тэр хятад тахиандаа шинжилгээ хиймээр юм аа. Хил гаалиараа ямар юм ирж байгаа вэ

Зочин [59.153.87.62] 2019-02-18 15:02:55

шүүх иргэнд биш мөнгөний талд үйлчилнэ

Зочин [202.179.31.20] 2019-02-18 14:58:20

Ийм юман дээр төрийн холбогдох алба шууд хаах эрхтэй л баймаар юм. Шүүх хараад байхдаа яадаг юм бэ? Шүүхэд хаах эрх байхгүй та нарт байгаа. хаасан үед чинь шүүхдэлцвэл шүүх буруу зөвийг нь хэлж өгөх болохоос шүүх өөрөө гуанз хаах эрхгүй. ажил нь ч биш !

Пүү паа, лаа лаа лаа [103.10.21.44] 2019-02-18 14:56:04

Ялгадсаар дамжиж халддаг нян шүү дээ.

Зочин [202.179.31.96] 2019-02-18 19:39:41

Нян гэдэг чинь бага зэрэг байсан ч тааламжтай орчин нөхцөл нь бүрдвэл маш хурдан олширдог юм. тэгээд л будаа. Ходоод гэдэсний жирийн үйл ажиллагааг алдагдуулж алинг нь алдуулж чадаж байгаа биз дээ

Зочин [43.242.242.165] 2019-02-18 15:30:50

бага зэрэг бол тэгэж өвдөж аймар юм болохгүй биз дээ ер нь. Тэгэхээр бараг зүгээр ялгадас идээд байсан юм биш үү

Зочин [64.119.22.232] 2019-02-18 14:33:51

шүүх хаана гэж байхгүй ээ мөнгө аваад л шийдвэрээ гаргачихна монголын шүүх бол жинхэнэ ялзарсан шүүх

Зочин [202.9.42.240] 2019-02-18 14:33:50

odoo kfc oroh hun bhgui biz dee

Зочин [202.179.27.185] 2019-02-18 14:32:21

Бутэн долоо хоног улаанбаатарчууд наад баастай хоолыг чинь идээд бараг склад нь хоосорчоо биздээ оройтсон болгоо

ZOCHIN [150.129.141.36] 2019-02-18 14:25:18

ZAISAN HAWIIN USIIG SHIJLEH HEREHTEIM BN DA'TSAI CHANAJ BOLOHGVI GASHLAAD BDAG''''AIMAAR MUUHAI AMTTAI'''BVGD SHIGELTEI GARAH YUM BN A

Zochin [103.229.123.35] 2019-02-18 14:17:42

KFC-n hamgiin tom officeru n handaj gomdol meduul!!

Зочин [66.181.191.160] 2019-02-18 13:58:14

Mongold bga buh tahia hyatad.zah mah

Зочин [202.126.89.117] 2019-02-18 13:43:08

Odo uhaan jologui avilgaa ugnu bhda. Shalgaltin humus n her shudraga esehes l shaltgaalna. Ugasa ene suljeni huns 100% hyatadas irj bga bodlogor. Yag unener bol uunig mongold haah heregtei. Haramsaltai n avilga gedeg mundag uym l hetsude.

Иргэн би [202.9.43.159] 2019-02-18 13:24:12

Мэргэжлийн хяналтын байгууллага бол мэргэжлийнх л байх ёстой, НМХГ харин нь ч бас гайгүй мэргэжлийн хүмүүс ажилладаг байх, Харин МХЕГ-ын дарга Цагаанхүү гэж хүн дарамтлахаас өөр юм мэддэггүй, мэргэжлийн бус нэг нөхөр энэ байгууллагыг ёстой самарч байна даа. Тэрээр миний ард нам байгаа гэж даналзаж ажил хийж байгаа хүмүүсийг дарамталдаг. Ардаа намтай байхаар мэргэжлийн бус ажил хийх нь хамаагүй юм байх л даа. Зөвхөн өөрөө мэргэжлийн бус байгаад зогсохгүй цагдаа, цэргээс тэтгэвэрт гарсан мэргэжлийн бус хүмүүсийг мэргэжлийн байгууллагад шахаж мөнгө олуулдаг /60 тэр бумын нэг жишээ/

зочин [202.131.245.69] 2019-02-19 12:10:59

нийслэлийн МХГ-ын өмнөх дарга нь мэргэжлийнх байсан байх. одоонийх нь багш билүү. эдний газрыг бүх шатанд нь өөд нь татах хэрэгтэй. орон тоо, техник тоног төхөөрөмж, сургалт, цалин хөлсийг нь нэмэх, хууль эрх зүйг нь ссайжруулах зэргээр. тэгэж байж хянаж чаддаг болно. түүнээс маниусаасаа дээрдэхгүй мэдлэг, амьдралтай хүмүүс иймэрхүү маягаар л ажиллана ш дээ.

Хятад тахиа [43.242.242.165] 2019-02-18 13:21:53

Тахианы маханд нь шинжилгээ хийж үзсэн юм уу? Таван богд тэр мах аа яаж оруулж ирж байгааг нь нэг хараасай

Иргэн [150.129.143.156] 2019-02-18 13:07:47

НМХГ ажиллаач,сэтгээч. Энэ шуугиантай зэрэгцээд эсрэгээрээ КFC-ийн сурталчилгаа 25-р сувгаар яваад л бна

ШОДОРГОС [150.129.142.53] 2019-02-18 13:07:33

БИ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД ИТГЭХГҮЙ БАЙНА. ИЙМ ЮМ АРГАЛЖ БАЯЖИХ ГЭЖ Л ЭНЭ АЛБАНД ОРЦГООДОГ.Ж.ЭНХБАЯР ГЭЖ ЭДНИЙХЭЭС ТӨРСӨН ТЭРБУМТАН НААНА ЧИНЬ САНГУУДЫН МӨНГИЙГ ХҮҮЛЭЭД ЯВЖ БАЙНА ГЭЖ БИЧЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ.ХААНА БАЙНА ТЭР ШОДОРГОС ЧИНЬ.

Зочин [203.217.138.1] 2019-02-18 13:25:30

тэгээд соошлын шуугиандаа итгээд бүх амь амьдралаа цуу яриагаараа шийдээд явдаа. Мэдээж KFC-д алдаа дутагдал их л бсн бх, гол нь үнэн зөвийг нь ялгаж цаашид сайжруулах талаар шахалт үзүүлэх болохоос хаая, генийн өөрчлөлттэй тахиа нтр гсн усан тэнэг ярианд итгээд хаа холдховдээ. та нарынхаар бол хятадууд өсөж үржихгүй байх ёстой биздээ. Бид нарт зориулаад тусдаа тахиа өсгөдөг л гэж хэлэх бхдаа та нар эвэийдээ

Зочин [112.72.8.90] 2019-02-18 13:00:05

100% цэвэр байхаас 6,7% гэдэг нь гайгүй юм биш үү. эсвэл тэр 6,7% -д нь онц ноцтой бохирдолт/халдвар тараах, цаашид биед үлдэх бактер эсвэл нян/ байсан юм уу. наад дүгнэлт чинь нэг л ойлгомжгүй болоод явчихлаа. энгийнээр 100м2 талбайн 6,7м2 талбай тоос шороотой байна гэдэг гайгүй биз дээ

Зочин [103.111.68.3] 2019-02-18 12:59:30

ЯАГААД ШҮҮХ ХААДАГ ЮМ БОЛ,? ЗҮЙ Нь ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭРХ ОЛГОСОН СУБЕКТ ЭРХЭЭ ЦУЦАЛЖ БОЛМООР ЮМ.

Зочин [192.82.65.224] 2019-02-18 13:48:02

Нийтийн хоолны газруудад тусгай зөвшөөрөл гэж байдаггүй юм аа. төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу аливаа аж ахуй нэгж байгууллагыг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авах байгууллага

Kfsiig haa [202.9.43.3] 2019-02-18 12:42:35

Kfsees bolgoomjloh baitugai oros shig buh suljeeg n haah heregtei.

filtergui orc lol [202.21.122.166] 2019-02-18 15:00:51

www.kfc.ru

Зочин [43.242.243.70] 2019-02-18 12:41:23

Бүгдийг нь хаана гэж худлаа сүржигнэж хахуулаа томсгодог сонгодог аргатай хүмүүс дээ. Тэгээд хахуулийг хага шааж өгөөд хаахгүй үлдээдэг туршлагажсан амьтад даа!

ЗОЧИН [202.131.233.190] 2019-02-18 12:38:31

ЗОХИОМЛООР БОРДСОН ДАН ТАХИАНЫ МАХ ҮРГЭЛЖ ИДСЭНЭЭР ХҮН АМЫН ӨСӨЛТ, БЭЛГИЙН ДАЙВАР, ҮР ХӨВРӨЛД МАШ МУУГААР НӨЛӨӨЛДӨГ БОЛОХ НЬ ТАХИАНЫ МАХ ИХЭЭР ХЭРЭГЛЭДЭГ ТАЙЛАНД, ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДАД ТОГТООГДСОН БНА. ИЙМЭЭС ОХУ-Д Л ГЭХЭД KFC СҮЛЖЭЭ ХООЛНЫ ГАЗРУУДЫГ ХААСАН БАЙНА. МАНАЙД БОЛГООМЖТОЙ БАЙХАД ИЛҮҮДЭХГҮЙ.

Зочин [202.21.122.166] 2019-02-18 15:01:50

tahia hergeldeggui uls oron nerldee, teged iishe orod uzde www.kfc.ru

Зочин [150.129.141.36] 2019-02-18 14:27:14

ZAISAN HAWIIN USIIG SHINJLEECH E SVVTEI TSAI CHANAJ BHGVI GASHLAAD BDAG US NI AIMAAR MUUHAI AMTTAI''ENE HAWIIHAN BVGD SHIGEELTEI GARAH YUM BISH VV'''''


79 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
79 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.