ФОТО: Хүүхдийн үзэл бодлыг зургаар илэрхийлсэн “Гинжийг тасал-2” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өчигдөр хүчирхийллийн эсрэг “Гинжийг тасал-2” үзэсгэлэн нээлтээ хийлээ. "Хөөрхөн Зүрх" ТББ-аас санаачлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр хоёр дах жилдээ зохион байгуулж байгаа аж.
Уг ажлын хүрээнд гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Үзэсгэлэнд жендэрийн тэгш бус байдлын "Гинжийг тасал" сэдэвт уралдаанд ирүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон МСҮТ-ийн суралцагч хүүхдүүдийн бүтээлүүд дэлгэгдэж буй бөгөөд тус үзэсгэлэн "Блью Мон" төвийн Norphei Art Gallery-д нээлтээ хийсэн юм. Энэхүү үзэсгэлэн хоёрдугаар сарын 24-нийг дуустал 10:00-19:00 цагийн хооронд үнэ төлбөргүйгээр олон нийтэд хүрнэ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА
Сэтгэгдэл
Зочин [202.179.27.178] 2019-02-19 02:46:08
Хуухдийн сэдэв нь хуртэл унэн аймшгийн заналтай юу
тогтох [202.21.100.210] 2019-02-19 02:14:50
Гэхдээ манай эмэгтэйчүүд дэндүү эрх яриад өөрсдөө хэтрээд байна шүү баар савны гадуурхыг харахад эмэгтэйчүүд архи ууж дэндүү сул задгай байнаа хүний эрх ярьдаг хүмүүс үүргийг нь бас ярих хэрэгтэй болов уу ЯДАЖ МОНГОЛ ЦУСАА ЦЭВЭР АРИУН БАЙЛГАХ ЮМСАН.