Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ
Үйлдвэрчний эвлэлээс мэдээлснээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүлэхийг шаардаж Франц даяар өчигдөр болсон жагсаал цуглаануудад 1.5 сая гаруй хүн оролцжээ. Энэ тухай DW мэдээлснийг Kazinform агентлаг эш татан дамжууллаа.
Харин Францын Дотоод хэргийн яамны мэдээллээр, эсэргүүцлийн ажиллагаанд 575 мянга орчим хүн оролцсон байна. Марсель, Нант, Лион, Бордо, Страсбург хотуудад болсон жагсаалын үеэр зүүний хэт даврагч үзэлтнүүдийн дайралтад цагдаа нар өртсөн ба галдан шатаах 86 удаагийн үйлдэл бүртгэгджээ. Мөн боловсролын байгууллагуудын ажилтнууд гэмтэж бэртсэн байна. Тулуз хотод үймээн дэгдээгчид сургуулийн барилга дотор санаатайгаар гал тавьж, компьютеруудыг эвдсэн байна. Парисын ойролцоох Ла-Курнёв гэдэг хаяа хотод сургуулиа хамгаалж байсан сурагчийг хутгалжээ.
Цагдаа нар үймээн самуунд оролцсон нийт 400 гаруй хүнийг баривчилсан байна.
Францын Хөдөлмөрийн ардчилсан холбооны /CFDT/ тэргүүн Марилиз Леон мэдэгдэхдээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 100 еврогоор /татвар суутгасны дараа/ нэмэгдүүлэхийг уриалжээ. Францад сүүлийн 10 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Европын бусад улстай харьцуулахад хамгийн бага хувиар нэмэгдсэн гэж Хөдөлмөрийн бүх нийтийн холбооны /CGT/ тэргүүн Софи Бине хэллээ.
Одоогийн байдлаар, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Францад 12.31 евро байгаа бөгөөд /татварын өмнөх/ энэ нь ажлын 35 цаг бүхий долоо хоногтой сард нийт 1867 евро болж байгаа юм. Харьцуулахад, Герман улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2027 оны нэгдүгээр сараас 14.60 евро болж нэмэгдэнэ.
Сануулан дурдахад, 10 дугаар сарын сүүлчээр амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа болон боловсролын тогтолцооны хүртээмжгүй дорой байдлыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр мянга орчим хүнийг баривчилсан билээ.
Б.Адъяахүү





.jpg)
























































.jpg)













Сэтгэгдэл
Баөбар [202.131.230.90] 2026-11-06 19:10:28
Францад ийм загсаал өдөр бүр болдог