Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээ
Энэхүү уулзалтаар манай улсын хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого түүний дотор эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл, эрдэм судалгааг хөгжүүлэх хүрээнд өргөн сэдвээр ярилцав.
Мөн Монголын эрх зүйн тогтолцоог бүхэлд нь системтэйгээр харах, хууль тогтоомжийн системчлэл, кодификаци болон хууль зүйн нэгдсэн бодлого, стратегийг тодорхой болгох, хуульч бэлтгэх системийг эргэн харах, салбарын судлаачдын оролцоог шийдвэр гаргах түвшинд хангах зэрэг олон чухал асуудлаар санал солилцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн салбарын эрдмийн өлгий болсон сургуулийнхаа эрдэмтэн багш нар, оюутнуудад эрдэм шинжилгээ, сургалтын ажилд нь амжилт хүсэж цаашид үр өгөөжтэйгөөр хамтран ажиллахаа илэрхийлэв.





.jpg)


































.jpg)



































Сэтгэгдэл