Цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Aдмин / Орон нутаг

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Завхан, Хөвсгөлийн зарим, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өмнөх өдрөөсөө 6 хэмээр хүйтэрч 1-3 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өмнөх өдрөөсөө 9 хэмээр хүйтэрч 2-4 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өмнөх өдрөөсөө 9 хэмээр хүйтэрч 4-6 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.