Ерөнхийлөгч долоон эрдэмтэнд Академич цол хүртээнэ

Б.Гэрэлмаа / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж долоон эрдэмтэнд "Академич" цол олгохоор болжээ. 2018 оны арванхоёрдугаар сард болсон Шинжлэх Ухааны Академийн Их чуулганаар шинэ академичдыг сонгон шалгаруулсан байна.

Академич цол хүртэх долоон эрдэмтэн:

1.Бүдээбазарын Авид

2.Бадрахын Бурмаажав

3.Содномсамбуугийн Дэмбэрэл

4.Сампилдондовын Чулуун

5.Очбадрахын Чулуунбаатар

6.Рүвжирийн Шагдарсүрэн

7.Халтарын Энхжаргал нарын эрдэмтэнд өнөөдөр Төрийн ордонд 11:30 цагт цолыг нь гардуулж өгөхөөр товлосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч "Академич" цол хүртээж байх зарлигийг 2005 онд Н.Баганбанди ерөнхийлөгч гаргасны дагуу төрийн тэргүүн хэргэмийг гардуулж өгөх ажээ.


Сэтгэгдэл

Зочин [124.44.20.30] 2019-02-27 13:59:21

Пээ, арай ч дээ?

зочин [124.44.20.30] 2019-02-27 13:57:49

Пээ, гавъяат, академич гэдэг 2 цол Монгол улсад үнэгүй, хүндгүй болж дээ? Арай ч дээ...

Иргэн [103.229.123.85] 2019-02-27 13:26:47

Энэ нөхөд сард 500К төг нэмэгдэл авдаг юм гэсэн. Тэгээд л хөгийн юмнууд үхэн хатан лобби хийж, бөөн юм болж байж болдог мю гэсэн Иймээс л Монголын ШУ шалан дээр байдаг.

Зочин [150.129.143.94] 2019-02-27 06:53:08

iim utgagui ner tsoloor yax vedee

Зочин [103.57.95.166] 2019-02-27 04:56:58

Энэ элдэв цолны мөнгө гэдэг зүйлийг албан тушаал хашиж байх хугацаанд олгож баймаар байна. Албан тушаалаасаа буусан хүнд цолны мөнгө өгөөд байхаар энэ улс мөлжигдөж дууслаа.

Зочин [202.179.24.8] 2019-02-27 04:18:56

chuluun geed jenkog dagaj guideg jaal yavj baih yum.

Зочин [66.181.181.110] 2019-02-27 04:03:03

Akademich gedeg tsol ingetlee ner hundee aldaa yu?. MU-d orchin tsagiin shinjleh uhaan uussen 60-aad jiliin hugatsaand 50 orchim akademich torson. Getel odoo neg jild 7 hun avch baigaa ni hachirhaltai bna. Uuniig dagaj shinjleh uhaand bodit huvi nemer oruulahuits buteel torj chadaj baival bas yahav gesen. Natsagnyam geech pop nohriin buteel geed baigaa zuil bol 9-r angiin gaigui surdag huuhed ch medeheer relenii neg onol shuu dee. Fhizikiin buh bagsh nar medej baigaa. Uhsniih ni Mongoliig avrah, tejeeh buteel baih ve dee.

иргэн [202.179.26.124] 2019-02-27 03:51:49

өгч болно эргээд улсад өгөөжөө өгөөд дэлхийд нэвтрээд тренд л болж улс орноо хөгжүүлэхэд нэмэр болж байваас гэхээс,ЭлбэгдОрж шиг Монголпоп хөгжиж байна гээд төр соёрхсон одоо тэр яаж ч хөгжөөд байгаан,Нацагням гээд эрүүл согтуу нь мэдэгдэхгүй юм өчнөөн сая төгрөгөөр шагнуулаад л миний бүтээл 100-н жил Монголыг тэжээнэ нтр гээд сүржигнээд байсан ач тусыг нь хархагүй бөөн л эрдэмтэн академич,ид шидийг нь харахгүй бөөн генералуудаар л дүүрлээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.