А.Амгалан: Залуус үл ялих шалтгаанаас болж Эрүүгийн хариуцлага хүлээж байна

У.Уранцэцэг / Хууль

-“ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ” НЭМЭГДЭЖ БАЙНА-

Өнөөдөр ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан Хэрэг бүртгэх албанаас олон нийттэй хамтран уг гэмт хэргийг бууруулах боломжтой гэдгийг хэлж байна.

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны дарга А.Амгалан:

-Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх гурван алба байдаг. Хэрэг бүртгэх албанаас Хүний халдашгүй байдлын эсрэг урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг гаралтыг бууруулах ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж байна.

2017 оны долоон сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн хэрэгжиж эхлэхээс өмнө Хэрэг бүртгэх алба хөнгөн ангиллын хэрэгт бүртгэлийн ажиллагаа явуулдаг байсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш ЦЕГ-ын тушаалаар бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж, 2018 оноос хойш Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэтгэй тэмцэх чиглэлээр ажиллаж эхлэхээр болсон.

Бид 2018 оны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт судалгаа хийсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд нийт гэмт хэргийн 25-30 хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байсан.

Жил тусам энэ төрлийн гэмт хэрэг өсөж байна. Нийслэлд 61%, орон нутагт 31% үйлдэгдэж байна. Ихэвчлэн гэр бүлийн хүрээнд үйлддэгдэж байгааг судалгаагаар харуулсан. Энэ Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хөнгөн хэрэг хэмээн анхаарал хандуулдаггүй.

Анхаарахгүй байгаа учраас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг их өсч байна. Энэ төрлийн гэмт хэргийн 88,6% нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байгаа. Шалтгаан нь хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлэхгүй, архидан согтуурсан үедээ үйлдэж байна. Энэ гэмт хэрэг нь богино хугацаанд хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулдаг.

Үл ялих шалтгаанаас болж гэмт хэрэгт холбогдож байгаа учраас мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж, хор уршгыг нь танин мэдүүлж байвал буурах бүрэн боломжтой. Залуус бусадтай үл ярих шалтгаанаас үүдэн маргалдаж, улмаар зодолдсоноор эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүү мэнд, санхүүгийн хувьд хохирч үлдэж байгаа юм.

-АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧ, ХЭРГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА-

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: Төв аймгийн Заамар суманд өчигдөр маш ноцтой осол гарсан. Цагдаагийн байгууллагад тус аймгийн нутгийн Хайлааст багт болсон ослын мэдээлэл хоёрдугаар сарын 28-ны өдрийн 17 цагт ирсэн.

“Эко Алтан заамар”-ын уурхайн нутагт осол гарсан. Дуудлагын дагуу аймгийн даргааг ахлуулсан ажлын хэсэг гарч, хэргийн газарт ажиллаж байна. Одоогоор хоёр иргэнийг гаргаж авсан. Нуранганд дарангдсан хүмүүс 1988-1964 оны хүмүүс байна гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Тухайн ослын газрын хамгаалтанд авч ажиллаж байна. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл хараахан иргээгүй байна гэв.


Сэтгэгдэл

NJ [66.181.161.42] 2019-03-02 02:18:16

Yos zanshil ulamjlal hun chanaraa ulandaa gishgej hariig shutej mongond ulairch shunald barigdaj baigaagiin gai.Niigmiin oyun sanaag oorchloh heregtei yos ulamjlalaa sergeeh heregtei.Ardchilal erh choloo kapitalizm mongo ed horongo geed hashgiraad bailgui Huuliinhaa hureend erh choloogoo edleh heregtei !!!!!

Зочин [202.179.31.106] 2019-03-01 16:52:44

Стрээс уур бухимдлаа өөрөөр тайлж сурах хэрэгтэй. Ярилцаж сурах хэрэгтэй.

Зочин [104.48.55.10] 2019-03-02 11:23:22

Яаж? Тэрийг нь мэдэхгүй хүмүүс яаж уураа барих уу?

Зочин [103.229.122.84] 2019-03-01 14:10:29

атаархуу хүмүүс зориуд хэрүүл зодоон хийгээд өдөөд байвал яах юм зодолдож л таарна биз дээ.хэн эхэлж гар хүрнэ тэрийг нь шийтгэх үгүй юу. ямар зодуулаад байлтай биш .ухаантай бай л даа

БАТ & БАТ [66.181.160.113] 2019-03-01 14:08:36

АМГАЛАН ГУАЙ ? , ЮУНЫ ЧИНЬ ҮЛ ЯЛИХ ШАЛТГААН ! СУУРЬ ХҮМҮҮЖИЛ УХАМСАРЫН ДГОЛДОЛ ДОРОЙТОЛТТОЙ , ОНГИРОО САГСУУ ХООСОН ТОЛГОЙТОЙ ЗАЛУУЧУУД ИХ БОЛСОН , ТЭД БАР САВ ХЭСЭЖ ЭЦЭГ ЭХИЙН ЭСВЭЛ АМАР ХЯЛБАР АРГААР ОЛСОН МѲНГѲѲР ЗУГАА ЦЭНГЭЛ ХѲѲЦѲЛДѲЖ УЛМААР ЭЛДЭВ ЯНЗЫН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ЯВДАЛ ИХ БАЙНА ! ГУДАМЖ ТАЛБАЙ ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ЗОДООН ЦОХИОН ХИЙДЭГ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТАНХАЙН ХЭРЭГ ЧИНЬ ТЭГЭЭД ҮЛ ЯЛИХ ЗҮЙЛ ҮҮ ??? , ГЭМ ЗЭМГҮЙ ИРГЭН НААД ЗАХ НЬ ГАР УТАСАА ХУЛГАЙД АЛДЧИХ ЧИНЬ ҮЛ ЯЛИХ ЗҮЙЛ ҮҮ ? ? ? ѲНГѲРСѲН ХОЙНО НЬ ХАРАМСДАГ НЭГ ИХ УХААРЧ ОЙЛГОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЦАРАЙЛДАГ ЗАЛУУЧУУДЫГ ѲМѲѲРѲѲД БАЙХ ЯВДАЛГҮЙ !!! ХУУЛЬ ДҮРЭМЭЭ МЭДДЭГ БОЛ ѲѲРСДѲѲ !!!

Зочин [124.158.110.82] 2019-03-01 13:29:50

өөрийнхөө буруугаас хүнийг хэрэгт хийж амьдралыг нь сүйрүүлдэг адгийн новш нар байнаа. хууль шүүх нүдтэй байх ёстой!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.