“МОНОС ХҮНС” компанид IPO гаргах зөвшөөрөл олголоо
Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны 3 дугаар сарын 13-ний өдөр хуралдаж, эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс компанид монголын хөрөнгийн зах зээлд IPO гаргах тусгай зөвшөөрөл олголоо. Тус компани нь 8.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгох юм.
Монос Хүнс компани нь энэхүү татан төвлөрүүлэх хөрөнгөөр, олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартыг нэвтрүүлсэн, орчин үеийн дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар зорьж байна.
Ингэснээр үйлдвэрлэлийн одоогийн хүчин чадал 24 дахин нэмэгдэхээс гадна бүтээгдэхүүний нэр төрөл олширч, зах зээлд үүсээд буй эрэлт хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэх юм.
Ялангуяа иргэдийн өдөр тутмын хүнсний хэрэглээ болсон амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан шингэн хүнсээр дамжуулан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих зэргээр нийт хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өндөр хувь нэмэр оруулах юм.
Үнэт цаас гаргагчийн андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК ажиллаж байгаа юм байна.































































Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Хурандаа" цол хүртжээ
У.Хүрэлсүх: УИХ бол гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш
О.Цогтгэрэл: Н.Учрал ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй
П.Наранбаяр: Би хувийн шалтгаанаар сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн
Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх хэрэгт Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарт АНУ-ын төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга бараалхав
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн орчинд гарч байна