Эцэг эх нь салсан гэх шалтгаанаар хүүхдээ хайхрахгүй автобусны буудал дээр төөрүүлжээ

У.Уранцэцэг / Хууль

-ЦАГДАА НАР ТӨӨРСӨН ХҮҮГ ЖАГСААЛ ХУВЦСАНДАА
ӨЛГИЙДӨН УНТУУЛЖ БАЙЖЭЭ
-

Хэлд ороогүй бяцхан хүү Дарь Эхийн автобусны буудалд дээр олны дундаас ээж аавыгаа хайж уйлж байна гэх дуудлага авсан Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хүүхдийг авахаар очиход нүдээ бүлцийтэл уйлсан нэг нас 11 сартай хүү байсан аж. Тэд хүүхдийг цагдаагийн алаг тэргэндээ суулгаж, аргадаж явсаар хэлтэс дээрээ авчирахад хүү ярьж чаддагүй учир аав ээжийнхээ нэрийг тэр ч бүү хэл өөрийнхөө нэрийг ч хэлж мэдэхгүй байж. Хүү анх олдохдоо цэнхэр өнгийн дээл, цэнхэр алаг өмд, бор өнгийн монгол гуталтай байсан гэв.

Гуравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 16 цагийн орчимд хүүг олсон бөгөөд хэлтэс дээрээ байлгах хугацаандаа Нийслэлийн цагдаагийн газрын харъяа цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн боловч ар гэр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй, хаяг нь тодорхойгүй байсан байна. Энэ хугацаанд алба хаагчид хүүг хуурайлж, хооллож ундлан, унтуулж, саатуулсаар орой болтол эцэг эхийн үүргийг орлон гүйцэтгэжээ.

Цагдаагийн алба хаагчид ээлжлэн дэлгүүр гүйж живх авчирч ээлж ээлжээрээ сольж, хүндэрэхэд нь угааж цэвэрлэж гурван удаа живхийг нь сольсон талаараа бидэнд тус дүүргийн дэд ахлагч Ц.Самбууням хэлж байлаа. Мөн цайны газраас хоол авчирч өгөх бүрт их өлссөн байсан хүү жигтэйхэн идэж байгааг хараад алба хаагчид өлсгөхгүйн тулд ээлжлэн амттан, хоол, ундаа, цай авчирч ундаалж байсан аж. Хооллож дуусмагч нойрмоглож буй хүүг хараад тэд цагдаагийн дүрэмт хувцсандаа өлгийдөн бүүвэйлж, гурван удаа унтуулсан гэсэн.

Алба хаагчид хүүгийн эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авсан боловч олдоогүй учир хүүг оройн 23:30 цагт "Хүүхдийн тусламжийн 108 төв"-д хүлээлгэн өгчээ. Гэтэл эцэг эх нь хүүхдээ алга болсныг нэг өдрийн дараа буюу гуравдугаар сарын 11-ний өдөр мэдэж 20:16 цагт цагдаагийн байгууллагад хандсан байна. Учир нь хүүгийн ээж, аав салсан бөгөөд хүү аавтайгаа байдаг ч "ээж нь аваад явсан биз" хэмээн тоогоогүй орхисон талаараа харамсан ярьжээ.

Төрсөн эцэг эх нь бяцхан хүүгээ үл тоон бүтэн нэг өдөр асууж сураглах ч үгүй байх хугацаанд цагдаагийн алба хаагчид эцэг эхийнх нь үүргийг биелүүлж, хайрлан, хамгаалж, бүтэн өдөржин ээлж дараалан асарч, өвөр дээрээ суулган эрхлүүлсэн болоод ч тэр үү нэг ч удаа уйлаагүй гэж алба хаагчид хэлж байна.

image

Дээрх төөрсөн хүүг Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын харъяа 108 төвд хүлээлгэн өгсөн юм. Энэ талаар бид Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн А.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Танай дээр гудамжинд төөрсөн гэх хүүхдийг авчирсан байна. Хүүхэд ирэхдээ биеийн байдал ямар байсан бэ?

-Хүүхэд манай төвийн хамгаалах байранд ирэхдээ эрүүл саруул, ямар нэгэн шархгүй ой арван нэгэн сартай эрэгтэй хүүхэд байсан. Хэлд ороогүй ч ойр зуурын үг хэлж байсан. Ээж аав насны хувьд харьцангуй залуу гэр бүл байсан. Залуус маань хүүхэд төрөөд удаагүй байхад тусдаа амьдардаг болсон. Гэхдээ хүүхдийн ээж аав нь саахалт айлын нэг гудамжинд байдаг хүмүүс юм билээ.

үүхэд алга болох үедээ хэнийдээ байдаг байсан бэ. Яагаад хүүхдээ алга болчихоод байхад мэдэлгүй бүтэн нэг өдөр болж байгаа юм бол?

-Хүүхэд аав дээрээ байдаг байсан юм билээ. Бид хуулийн дагуу хүүхдийн ар гэрт нь очиж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Тэгэхэд хүүхэд аав эмээтэйгээ хамт амьдардаг. Заримдаа ээж нь хүүгээ нэг хоёр өдөр гэртээ аваад ордог. Алга болсон өдөр аав нь ээж нь аваад орж дээ гэж бодсон байгаа.

-Эцэг эх нь хамгаалах байрнаас хэзээ ирж авсан бэ?

-Гуравдугаар сарын 13-ны өдөр 13 цагт хүүг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Ээж аавыг нь ирэхэд хүү эмнэлгийн шинжилгээнд хамрагдсан. Хоол ундтай аюулгүй газар байж байсан. Эцэг эхэд нь бид нарын зүгээс хууль тайлбарлаж өгдөг. Мөн өргөдөл бичүүлж авдаг юм. Түүнчлэн эцэг эхтэй нь гэрээ байгуулдаг. Хэрэв хүүхэд ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг илэрвэл эмнэлэг болон цагдаагийн байгууллагатай хамтран шалгалтын ажиллагаа явуулна. Энэ хүүхдийг гэр бүлд нь буцаагаад өгөхийн тулд амьдардаг гэрт нь очиж үнэлгээ хийхэд боломжийн гэж гарсан учраас хүлээлгэн өгсөн байгаа.

-Хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртсөн тохиолдлоор сард хэдэн хамгаалах байранд ирдэг юм бэ?

-Сард дунджаар 10-15 орчим ирдэг. Гэр бүлийн нөхцөл байдал, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэж хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртсөн тохиолдол байдаг. Үл хайхрах хүчирхийллээс болж хүүхэд цахим тоглоомонд донтох, гадуур тэнэх, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийг золиос болох зэрэг маш олон сөрөг үр дагавартай байдаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-03-17 13:29:13

хөөрлөө дар монголчууд аа

зочин [66.181.160.25] 2019-03-16 10:52:40

хүүхэд гэдэг тоглоом биш энэ хосууд насан туршдаа амьдарч болно гэсэн итгэлтэй үедээ хүүхэдтэй болмоор юм. яагаачгүй хүүхэдтэй болчихоод хоорондоо таарах аа болчихоор л салчихдаг сэтгэл зүйн тэнхээ байхгүй. ѳѳрсдийгѳѳл бодох юм хүүхдийн сэтгэл санаа юу биш амиа л бодсон хүний шинж.

Zochin [182.160.36.196] 2019-03-14 20:08:33

Одон авах гэж хүүхэд гаргана гэж юу байсан юм хэлэх юмаа олж ядах юм одонтой гээд сар болгон мөнгө авдаг гэж бодоод бгаа юмуу жилд 1 л удаа 100.000 авдаг шүү

Зочин [43.242.243.50] 2019-03-14 19:34:43

одооны залуус яг л араатан амьтантай адилхан нохой шиг дэмий тэнэж байгаад хүүхэдтэй болоод мартчих юм даа.

[202.9.45.159] 2019-03-14 19:08:17

ээж аав нар минь та нарыг салах үед чиний хүүхэд чинь , хүүхэд насгүй болж бгаа шүү_

Зочин [66.181.176.212] 2019-03-14 15:53:05

202.131.245.69-д энд одон авах хэмжээнд хүртэл хүүхэд төрүүлж байгаа эхчүүд ямар буруутай юм. Наанаа одон гэж ярьцгааж байгаа ч одонгийн төлөө хүүхэд төрүүлдэггүй юм за. "хүүхэд олддоггүй эргүү авгай минь" битгий атаарха

Emegtei [66.181.160.72] 2019-03-14 23:09:15

Orchin ved hvvhdee haysan ehchvvd olon bainaa.Er hvn ehner hvvhdee haydag gesen oilgoltoi bolchihjee Eh hvn ymarch ved arban sar teej angir uurgaa hohvvlsen vree orhij sadar samuun arhi 2t bvhniig zoriulj baigaad zvrh shimshirmeeree

Зочин [150.129.143.26] 2019-03-14 17:34:43

Хүүхэд олдог эргүү авгай.

Иргэн [203.91.118.180] 2019-03-14 15:44:45

Хэдхэн хөрөнгөжсөн хурандаа нар л цагдаагийн нэр хүндийг гутаагаад байгаагаас бусад жирийн цагдаа нар үнэхээр ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байдаг юм байна. Цагдаа нартаа амжилт хүсье, ер нь тэгээд ажиглаад байхад хулгайч луйварчин, ёс суртахууны доройтолд орсон тэнэгүүд д цагдаад дургүй байдаг юм шиг санагддаг

Зочин [43.242.243.50] 2019-03-14 19:27:04

бас хэргээ хулгайчийн талд илт давуу байдалаар шийдүүлсэн хохирогчидоо мартаж болохгүй

Зочин [66.181.161.105] 2019-03-14 14:06:40

одоо эрчүүд ийм л арчаагүй

зочин [202.131.245.69] 2019-03-14 12:33:52

аймаар юм бэ. аав, эмээ 2 нь дэндүү хариуцлагагүй байна. гэрээс гараад хашаандаа ганцаараа гарна гэдэг чинь энэ жаахан нөхрийг харахаас өөр аргагүй гэсэн үг ш дээ. тэгтэл гаргаад явуулж байдаг. тэр ээж нь хүүхдээ өөр дээрээ уг нь авах ёстой баймаар. балай хүүхэн юм уу эсвэл аав гэж дүнхүү нээх үр удмаа авдаг хүн болж тэнэгтээд байна уу. ядуу буурай орны хүмүүс эрт гэрлэхээ болимоор юм даа.

Зочин [202.9.42.193] 2019-03-14 12:15:51

хоорондоо салж сарниж байгаа эхнэр нөхрүүд өчүүхэн зүйлээс болж хоорондоо таарч тохирохгүй гээд салцгаадаг.

зочин [202.131.245.69] 2019-03-14 12:35:33

өөрсдийгөө олигтой авч явж чадахгүй байж нээх найз охин\залуу ч гэх шиг. тэгээд гэрлэж хамтарч амьдарч байна гэж тэжээж чадахгүй хүүхэд гаргаад тэр хүүхдээ зутраадаг явдла азогсоох хэрэгтэй. хажуугаар нь одон авах гэсэн балай авгай хүүхнүүд бас больмоор.

Zochin [202.126.89.192] 2019-03-14 11:59:49

Adguus araatab an amitsn hvrtel vr toliinhoo toloo tednee hamgaaldag Bbhd hvmvvs yu boljinaa Mongol hvn vnen haiharamjgvi golgor uls ym tsagdaa nart ted bayrllaa ch gej heleegvi bhdoo aygvi bol manai huuli hvchniihnii ajil hvnd hetsvv ym hvmvvs bsrag oilgohgvi ym oilgohgvi uls yu medehiin be

Хаяг [202.126.89.234] 2019-03-14 11:50:13

Хаягийг нь өгөөч очоод 2 лалрыг ахиад хүүхдээ ингэхгүй болтол нь нүдчихье

Зочин [43.242.243.50] 2019-03-14 11:31:22

аав нь хүүхэдээ цагдаагаас аваад сууж буй байдал уу.

Зоогий [66.181.161.45] 2019-03-14 16:21:42

Аав нь хүүхдээ хүүхэд хамгааллын төвөөс авсан гэж байна, юм уншаад ойлгодоггүй юм уу????

Хүүхдийн эрх зөрчдөг Бурнаа авгай [202.179.31.104] 2019-03-14 11:13:04

Хүүхдийн эрх байнга зөрчдөг Бурнаа авгай минь хүүхдийн нүүр ил тавьж болохгүй. Хар дурак минь. Чи зайлаач энэ газраасаа мал маллаж амьдар !

Манай цагдаагийнхан ажилдаа сайн шүү. [202.131.228.118] 2019-03-14 10:47:50

Монголын цагдаа мундаг шүү, хүнлэг шүү. Баяр хүргэе. Ажил үйлс тань өөдрөг байх болтугай.

Zochin [172.58.27.29] 2019-03-14 10:29:41

Ene huuhdiig saikhan setgeltei, sain humuus huuhed bolgoj avaasai bilee..

大使馆的 [203.91.112.242] 2019-03-14 10:15:15

сайхан сэтгэлт цагдаа нартаа баярлалаа..

Зочин [139.5.216.188] 2019-03-14 09:48:32

ГЭР БҮЛ САЛАХААР 7 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ШУУД ЭХЭД НЬ ӨГДӨГ БИЗ ДЭЭ.ЭЦГЭЭС НЬ ТЭТГЭМЖ АВДАГ.

Zochin [182.160.36.196] 2019-03-14 20:03:51

Tegehee bolison gene lee ali chadvartai ni avdag bolson 2 oitoi huuhdiig chadargui ajilgui geed aav ni avdag bolson bna

Зочин [43.250.126.90] 2019-03-14 09:30:09

Найруулга, үг үсгийн алдаа гэж уншихын арга алга даа. танайх руу орж юм харахаас айх болж

Зочин [202.9.42.193] 2019-03-14 09:11:09

Амьдрал хэзээ ч санаснаар болдоггүй юм

Зочин [64.119.21.88] 2019-03-14 12:20:43

Sanasnaar bolohgui baivch ur huuhdee haihrahgui orhivol Burhanii gesgeeliig edelj, utulj uhehiin tsagt nohoin uhleer uhne biz

Зочин [202.5.205.34] 2019-03-14 09:26:51

Том тэнэгтээрэй оркоо. Тэглээ гээд хүүхдийг хэзээ ч хохироож болохгүй


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.